ФОТО: Биеийн илүүдэл үснээсээ санаа зовдоггүй АРВАН алдартан


Эмэгтэйчүүд биеийн илүүдэл үснээсээ салахын тулд бүхий л амьдралынхаа туршид 10 мянган ам.доллараас багагүй мөнгийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Бидний биеийн онцлогоос хамаарч их, бага хэмжээгээр ургадаг илүүдэл үс нь арьсны нэгэн төрлийн хамгаалалт учраас ичиж, санаа зовох зүйл огт байхгүй. Хэдийгээр илүүдэл үсгүй, толигор арьстай байх сайхан ч гэлээ хүн бүр өндөг шиг өөгүй байх албагүй шүү дээ!

Ингээд биеийн илүүдэл үсээ олны өмнө ил гаргаж чаддаг арван эмэгтэй алдартныг онцолж байна.

BELLA THORNE

Сонирхолтой баримт: “Midnight Sun” (2018) киногоороо алдаршсан жүжигчин Bella нь төрөөд ганцхан сартай байхдаа л анхны зар сурталчилгаандаа тоглож байжээ.

HALSEY

Сонирхолтой баримт: Дансандаа аравхан ам.доллартай байсан тэрээр өөрийн бичсэн дуугаа нэгэн үдэшлэг дээр дуулж, одоогийн карьертаа хүрэх эхлэлээ тавьсан.

AMANDLA STENBERG

Сонирхолтой баримт: Өдгөө 22 настай жүжигчин Amanda нь “No Kid Hungry” компанийн элч төлөөлөгч төдийгүй “Time” сэтгүүлээс нэрлэсэн “2015-2016 оны нөлөө бүхий өсвөрийнхөн” жагсаалтад багтаж байв.

LOURDES LEON

Сонирхолтой баримт: Тэр бол дуучин Madonna-гийн төрсөн охин бөгөөд дуучин, жүжигчин, дуу зохиогч юм.

JEMIMA KIRKE

Сонирхолтой баримт: “Sex Education” цувралын гуравдугаар бүлэгт Moordale сургуулийн шинэ захирлын дүрийг бүтээснээрээ алдаршсан.

ASHLEY GRAHAM

Сонирхолтой баримт: Загварын ертөнцөд шинэ стандартыг тогтоосон тэрээр Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны “махлаг” загвар өмсөгч юм.

DREW BARRYMORE

Сонирхолтой баримт: Тэрээр 11 сартай байхдаа зар сурталчилгаанд дүр бүтээн карьераа эхлүүлсэн бөгөөд “Charlie’s Angels” киноны дүрээрээ олонд танил.

LISA BONET

Сонирхолтой баримт: Алдарт Aquaman-ий дүрийг бүтээсэн жүжигчин Jason Momoa-тай 12 жилийн турш болзсоны эцэст 2017 онд гэрлэжээ.

MILEY CYRUS

Сонирхолтой баримт: Дуучин, жүжигчин Miley Cyrus-ийг төрөхөд эцэг эх нь сайн сайхныг бэлгэдэж Destiny Hope хэмээн нэрлэсэн ч 2008 онд Miley хэмээх хочоор нэрээ албан ёсоор сольсон гэдэг.

PARIS JACKSON

Сонирхолтой баримт: Тэрээр алдарт Michael Jackson-ы цорын ганц охин билээ.

Эх сурвалж: Bright Side

#Гоо сайхан #Илүүдэл үс #Сонин хачин #Оддын тухай