“Үнэнээ хэл эсвэл шийтгүүл” тоглоомд ашиглаж болох СОНИРХОЛТОЙ асуултууд


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-10-15

Нэгэн оройг найзуудтайгаа тоглоом тоглож хөгжилдөж өнгөрөөх дуртай л биз дээ. Шил эргүүлэх, хөзөр тоглох гээд л олон тоглоомууд байдаг ч тэр дундаас “Үнэнээ хэл эсвэл шийтгүүл” тоглоом хамгийн хөгжилтэй нь бөгөөд энэ тоглоомын ачаар сайн найзынхаа танд хэлээгүй нууцыг ч мэдэх боломжтой шүү дээ. 

Гэвч энэхүү тоглоомыг тоглох үедээ найзаасаа яг юуг асуухаа мэдэхгүй байна уу? 

Тэгвэл Yolo.mn та бүхэндээ “Үнэнээ хэл эсвэл шийтгүүл” тоглоомыг тоглохдоо найзаасаа асууж болох сонирхолтой, хөгжилтэй асуултуудын санааг хүргэж байна. 

Хэрэв найз чинь Үнэнээ хэлэхээр шийдсэн бол:

1. Хэрвээ чи үл үзэгдэгч болбол хамгийн түрүүнд юу хийх вэ?

2. Аав ээжээсээ нуудаг хамгийн том нууц чинь юу вэ?

3. Нууцхан шохоорхож явдаг хүнийхээ нэрийг хэл. 

4. Анхны үнсэлтийнхээ талаар ярь

5. Хамгийн сүүлд хэзээ, хэнд, юу гэж худлаа ярьсан бэ?

6. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ? 

7. Хамгийн том айдас?

8. Хэнтэй хамгийн их чаталдаг вэ?

9. Хаягдаж байсан уу?

10. Биеийн чинь хамгийн дуртай хэсэг? Яагаад?

11. Зүүдэлж байсан хамгийн хачин зүүд?

12. Шүршүүрт орж байхдаа шээж байсан уу?

13. Салсан найз залуу/охиндоо одоог хүртэл сайн хэвээрээ юу?

14. Сайн хүнийхээ анхаарлыг татахын тулд хийж байсан хамгийн тэнэг үйлдэл?

15. Хамгийн сүүлд хэний Facebook, Instagram-руу орсон бэ?

16. Хамгийн сүүлд Google-ээс юу хайсан бэ?

17. Хамгийн сүүлд хэнд “Хайртай шүү” гэж хэлсэн бэ?

18. Шалгалтдаа хуулж байсан уу?

19. Болзож байсан хамгийн онцгүй залуу/охин?

20. Караокед үргэлж дуулдаг дуу чинь юу вэ?

21. Хүний чамд өгсөн бэлгийг өөр хүнд өгч байсан уу?

22. Ганцаараа байхдаа хийж байсан хамгийн сонин үйлдэл?

23. Төсөөллийн найзтай юу?

24. Өөрийнхөө амьдралыг өөр хүний амьдралтай солих боломж байсан бол хэнтэй солих вэ? Яагаад?

25. Хийж байсан хамгийн ‘солиотой’ үйлдэл?

26. Сүүлийн найз залуу/охиноосоо яагаад салсан бэ?

27. Найз залуу/охиноо хуурч байсан уу?

28. Хууль бус зүйл хийж байсан уу?

29. Юунд хамгийн их харамсдаг вэ?

30. Нэг найзаасаа холбоогоо таслах хэрэгтэй болбол хэнийг сонгох вэ?

Гэх мэт асуултуудыг асуугаарай. 

Харин найз чинь асуултад хариулахаас татгалзаж, Шийтгүүлэхээр шийдсэн бол:

1. 1 минутын турш ‘Freestyle’ реп хийлгэх

2. Найздаа утсыг нь өгөөд хэн рүү ч хамаагүй чат, мессэж бичүүлэх

3. Найзынхаа хөлийг үнэртүүлэх

4. Нэг найз руу нь залгаад төрсөн өдрийн дуу дуулуулах

5. 20 удаа squat хийлгэх

6. Түүхий өндөг идүүлэх

7. Толгой дээр нь цэв хүйтэн ус асгах

8. TikTok бүжиг бүжиглүүлэх

9. Гарын саван долоолгох

10. Сайн хүн рүү нь чат бичүүлэх

11. Халуун чинжүү идүүлэх

12. Гэр бүлийн нэг гишүүн рүү нь пранк дуудлага хийлгүүлэх

13. Интернетийн хайлтын түүхийг нь чангаар уншуулах

14. Дуу дуулуулах

15. Хөргөгч онгойлгоод ямар ч хамаагүй таван шингэн зүйлсийг холиод уулгах

16. Дараагийн асуулт хүртэл хажуудаа байгаа бүх хүний үгийг давтаж хэлүүлэх

17. Хамгийн ичмээр зургийг нь Facebook, Instagram-д нь оруулах

18. Ариун цэврийн цаасаар хувцас хийж өмсүүлэх

19. Гадил, жүржний хальс идүүлэх

20. Хамт тоглож буй хүмүүсээс хамгийн царайлаг хүнийг нэрлүүлэх

Зэрэг хөгжилтэй шийтгэлүүдийг өгч болох нь ээ. 

Эх сурвалж: teenVogue, Cosmopolitan

#Сонин хачин #Нөхөрлөл #Асуулт