Суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээгдлээ


YOLO.mn | YOLO.MN
2021-10-14

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимтэй хамтран “Сэтгэл зүйн зөвлөгөө” шинэ үйлчилгээг эхлүүлж, суралцагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэж эхэллээ.

2005 онд хийсэн сэтгэл судлаачдын судалгаагаар оюутнуудад тулгараад байгаа асуудлын 47.8% нь харилцааны асуудал бөгөөд харилцаа нь оюутнуудын нийгэмд дасан зохицох байдлыг хэмжин тодорхойлох нэг чухал үзүүлэлт болдог гэжээ. Хэрвээ харилцаагаа зөв зохицуулж чадахгүй бол сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой биш болох, танин мэдэхүй, суралцахуйн болон зан үйл, төрх байдлын асуудлуудыг дагуулдаг байна.

Сэтгэл судлаачид оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд дараах асуудлууд тулгардаг гэж дүгнэжээ. Үүнд:

- Харилцааны асуудал
- Интернетээс хэт хамааралтай болох
- Дүрийн өөрчлөлт ба дасан зохицлын асуудал
- Суралцах ба амьдралын асуудал
- Сэтгэлийн хөдөлгөөний асуудал

Иймээс сэтгэл зүйн эрүүл мэндийн стандарт болон оюутнуудад тулгардаг сэтгэл зүйн асуудлуудын дагуу МУИС-ийн суралцагчдад Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ явуулан, оюутны сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөг үзүүлэх зорилготойгоор уг үйлчилгээг эхлүүллээ.

#Мэдээ #Сэтгэл зүй #МУИС