DC Comics-оос шинэ "Superman"-ийг бисексуал байх болно гэв


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-10-12

АНУ-ын комик цувралаараа алдартай "DC Comics" компаниас шинэ "Superman"-ийг бисексуал байх болно гэж мэдэгдлээ.

Энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх шинэ ангид комик номын гол дүр Жон Кент дотнын найз Жей Накамүратай дотно харилцаатай байх аж.

Дээрх түүх нь эцэг Кларк Кентийнхээ хүчийг өвлөж авсан Жоны тухай өгүүлэх "Superman: Son of Kal-El" цувралын нэг хэсэг юм.

DC Comics уг мэдэгдлээ ЛГБТ-г таниулах "National Coming Out Day" өдөрлөгийн үеэр зарласан байна.

Superman: Son of Kal-El цуврал энэ оны долоодугаар сард гарч эхэлсэн бөгөөд тавдугаар анги дээр Жоны дотно харилцаа ил болох аж.

Комик номын зохиолыг бичсэн Том Тейлор "Бид шинэ дүрийг орчин үетэй нийцүүлэх хэрэгтэй. Хэрэв Кларкийн оронд түүнтэй яг адилхан өөр нэгэн гарч ирвэл өөрчлөлт биш. Хүн бүр Superman-ээс өөрийгөө олж хардаг байгаасай гэж хүссэн" хэмээжээ.

Эх сурвалж: BBC

#Кино урлаг #DC #Superman