UPDATE: BLACKPINK хамтлагийн Jisoo найз залуутай болсон уу?


Аравдугаар сарын 8-ны өдөр:

Дэлхийн хэмжээний охидын хамтлаг болох BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo болон мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч Son Heung Min нарыг болзож байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр Allkpop вэбсайтын мэдээлж буйгаар тэд саяхан Парист уулзсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Son Heung Min нь 2022 оны “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Ази тивийг төлөөлж тоглох багийг шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрөгч 5-ны өдөр Өмнөд Солонгост иржээ. Гэвч тэр өөрийн амьдарч буй Лондон хотоос бус Парисын шууд нислэгээр ирсэн ба энэ нь Jisoo-гийн загварын шоунд оролцож байх үетэй таарч байгаа юм.

Түүнчлэн тэд яг ижил өдөр Инчоны нисэх онгоцны буудалд газардсан төдийгүй тэднийг хос бугуйвчтай гэсэн баримт ч байгаа аж. Тодруулбал, хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийнх нь сайн мэдэх Son Heung Min-ий азын бугуйвчтай яг ижлийг Jisoo зүүж буй зураг интернет хэрэглэгчдийн дунд шуугиан тариад байна.

Сонирхуулахад, 2019 онд Jisoo нь Лондон хотноо болсон Tottenham Hotspur клубийн тоглолтыг үзэж буйгаа Инстаграм сторидоо хуваалцаж байсан.

Мэдээж тэрхүү тоглолтод Son Heung Min оролцсон төдийгүй ийнхүү тэд хоёр жилийн дараа болзож байгаа гэх цуурхалд өртөж байгаа юм. Гэвч одоогоор хоёр талаас ямар ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.


Аравдугаар сарын 10-ны өдөр:

BLACKPINK хамтлагийн харьяалагддаг YG энтертайнментийн зүгээс цахим орчинд тархаад буй уг цуу яриаг эцэслэн дараах албан ёсны мэдэгдлийг хийжээ. Тэд: 

- "BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo-гийн хайр сэтгэлийн харилцааны тухай цуу яриа ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Бид нөхцөл байдлыг ойроос ажиглаж байгаа. Гэсэн хэдий ч эдгээр цуу ярианаас болж уран бүтээлчтэй маань холбоотой ямар нэгэн асуудал үүсэх вий гэж санаа зовж байна. Тиймээс та бүхнийг энэ ташаа мэдээллийг залруулаасай гэж хүсье" гэжээ. 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай #BLACKPINK #Jisoo