Япон Улсын шинэ Ерөнхий сайд "Demon Slayer” анимийн фэн


Миау | YOLO.MN
2021-10-07

Япон Улсын Гадаад харилцааны сайд асан Фумио Кишида өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдож, Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Тэгвэл шинэхэн сайд маань “Demon Slayer” анимийн шүтэн бишрэгч бөгөөд манга, анимэ бүтээгчдийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна.

Олон нийтийн сүлжээн дээр дэмжигчидтэйгээ #kishidaBOX хаштагийн тусламжтайгаар санал сэтгэгдлээ солилцдог тэрээр анимэ үзэх дуртай. Нэгэн интернэт хэрэглэгч түүнээс “Demon Slayer: Mugen Train” (2020) бүрэн хэмжээний анимэг үзсэн эсэхийг асуухад тэрээр “Хараахан үзэж амжаагүй ч мангаг нь дуустал нь уншсан. Хамгийн дуртай дүр маань Аказа” гэж хариулжээ.

Мөн CBR буюу Comic Book Resources сайтын мэдээлснээр Фумио Япон Улсын “зөөлөн хүч” гэгддэг манга, анимэ, кино урлагийн салбарынхны орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа гэжээ.

“Demon Slayer: Mugen Train” (2020) нь "Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон анимэ" жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Box Office-оос 503 сая ам.долларын ашиг орлого олсон юм. Харин “Demon Slayer” цуврал анимийн хоёрдугаар бүлэг ирэх арванхоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийх товтой байна. 

Эх сурвалж: 9GAG

#Мэдээ #Япон #Анимэ #Demon Slayer