Энэ жил хайрын тухай ямар дуунууд хит дууны жагсаалтад багтсан бол? Хамтдаа сонсоцгооё.
“IF IT AIN’T ME” - DUA LIPA
Дуучин Dua Lipa хит дууг хэрхэн бичихээ үнэхээр л мэддэг нэгэн. Өнгөрсөн гуравдугаар сард цацагдсан “If It Ain’t Me” хэмээх дуу нь хайрттайгаа байхдаа түүнийгээ алдчих вий хэмээн айж буй тухай өгүүлэх аж. Үнэхээр л хааяа бүх зүйл хэвийн байхад энэ мэт сонин бодлууд толгойд орж ирдэг үү гэвэл тийм ээ.
Гунигтай утгатай ч гэлээ хэмнэл нь бол хөгжөөж чадахаар байгаа биз?
“LOVE MUSIC” - LIL YACHTY
Хэдийгээр реппэр Lil Yachty хайрын дууны “мэргэжилтэн” биш ч гэлээ сүүлд гаргасан “Love Music” хэмээх уран бүтээлдээ өөрийгөө илүү зөөлхөн, дулаахан байдлаар харуулж чаджээ. Яг л “rom-com” буюу хайр дурлал, инээдэм төрөл жанрын киноны OST болохоор дуу шиг сонсогдоод байгаа юм даа...
“SHOULDN’T MATTER BUT IT DOES” - JOHN MAYER
Хайрын дууны жагсаалтад John Mayer-ийн дууг оруулахгүй бол алдас болох биз. Энэ уран бүтээлийн хувьд хэдийнэ өндөрлөсөн харилцаагаа эргэн нэг харж буй тухай дуулна. “Тэр үед тэгчихсэн бол”..., “Тэгдэг л байж дээ...” гэх бодол. “Хэрвээ цаг хугацааг ухраагаад тэр үед эргэн очоод арай өөр сонголт хийсэн бол...”
“DEATH DO US PART” - NICK JONAS
Үхэл хүртэл та хоёрыг салгаж чадахгүй мэт мэдрэмж төртлөө дурлаж байв уу? Тийм бол энэ дууг чамд зориулъя. Дуучин Nick Jonas-ийн зөөлхөн хоолой энэ мэдрэмжийг улам танил мэдрүүлэх болов уу.
“DE UNA VEZ” - SELENA GOMEZ
Поп дуучин Selena Gomez, Camilo нарын хамтран дуулсан “999” хэмээх уран бүтээл бидний дуулиан шуугиантай өдрүүдэд зөөлөн мэдрэмжийг бэлэглэх болно.
“DEJA VU” - OLIVIA RODRIGO
Сүүлийн үед хайрын дуунуудыг хашрааж буй залуу дуучин Olivia Rodrigo-гийн ээлжит уран бүтээл. Энэ удаа тэрээр экс нь шинэ хайрттайгаа яг л өөртэй нь хамт хийдэг байсан зүйлсийг хийж буй тухай дуулжээ. Зөвхөн чамтай л хийдэг байсан зүйлсээ өөр нэгэнтэй, бүр шинэ хайрттайгаа хийхийг нь харах мэдрэмж...
“MR. PERFECTLY FINE” - TAYLOR SWIFT
Энэхүү уран бүтээл дуучин Taylor Swift-ийн 2008 онд цацсан “From the Vault” цомогт багтаж байсаэ бөгөөд энэ оны эхээр “Fearless” цомогтоо дахин багтаан гаргажээ. Фэнүүд нь түүнийг уг дууг дуучин Joe Jonas-т зориулан бичсэн хэмээн таамагладаг. Тэд 2008 оны долдугаар сараас аравдугаар сар хүртэл үерхсэн юм.
“FOLLOW YOU” - IMAGINE DRAGONS
Поп рок урсгалаар уран бүтээлээ голчлон туурвидаг Imagine Dragons хамтлагийн “Follow You” дуу хайртай нэгнээ хаа ч явсан дагаж, унаж бүдэрсэн ч хажууд нь байхыг хүсэж буй тухай дуулдаг. Эрч хүчтэй дуу сонсох дуртай бол үүнийг заавал сонсоод үзээрэй.
“HOLY” - JUSTIN BIEBER FEAT. CHANCE THE RAPPER
Дуучин Justin Bieber-ийн студийн зургаа дахь цомгийнхоо гол дуугаар сонгосон уг бүтээлд тэрээр гэргий Hailey Bieber болон бурханд хэчнээн их хайртайгаа дуулжээ.
“SAVE YOUR TEARS” - THE WEEKND
Ирээдүйд хамт байж чадах хүмүүс биш гэдгээ мэддэг ч хамт баймаар санагддаг, тийм хүн чамд байсан уу? Тэгвэл “Save Your Tears” зүрхэнд чинь хүрэх болно оо.
“DRIVER’S LICENSE” - OLIVIA RODRIGO
“High School Musical: The Musical: The Series” цувралаараа багагүй хүмүүст танигдсан Olivia Rodrigo-г өнөө цагийн шилдэг залуу дуучдын нэг болгоход “Driver’s License” дуу хамгийн ихээр нөлөөлсөн билээ.
“ANYONE” - JUSTIN BIEBER
Энэ бол зүгээр л галзууртлаа дурласан хүний дуу. Клип нь ч хөөрхөн. Ер нь л энэ дуу чамд их дулаахан мэдрэмж төрүүлнэ.
“TALK ABOUT LOVE” - ZARA LARSSON
Хааяа хайр дурлал, хосын харилцаа, тэдгээрийг дагаж ирэх үүрэг хариуцлага хэтэрхий хүнд мэт санагдана. Гэхдээ энэ бүгдийг мартаад зүгээр л одоогийн энэ мөчдөө төвлөрвөл ямар вэ? “Talk About Love” яг л ийм дуу.
“VIBEZ” - ZAYN
One Direction хамтлагийн дуучин асан Zayn Malik энэ онд “Nobody Is Listening” нэртэй цомгоо гаргасан билээ. Тус цомгийн гол уран бүтээл болох “Vibez” дууг сонсоод чиний толгойд шууд л эхнэр Gigi Hadid нь бодогдох байх аа.
Эх сурвалж: Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх