"Эцэг эхийн маань зөвлөж байгаа мэргэжил НАДАД ТААЛАГДДАГГҮЙ, ИХ УЙТГАРТАЙ санагддаг"


Үжин | YOLO.MN
2016-10-18

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Долоон жилийн дараа төгсөхдөө би ажлын байртай төгсөх болов уу?

Жишээ нь оффисын ажилтан. Харин надад үнэхээр таалагддаггүй их уйтгартай санагддаг.

Сайн байна уу? YOLO Надад туслаач. Би мэргэжлээ сонгож чадахгүй байна. Эцэг эх маань ажлын байр сайн мэргэжил сонго гэсэн. Жишээ нь оффисын ажилтан. Харин надад үнэхээр таалагддаггүй их уйтгартай санагддаг. Надад найруулагч болох их таалагддаг. Яагаад ч юм тэр төрлийн хүмүүс их дотно санагддаг. Найруулагч Наранбаатар ахыг их хүндэлдэг тэр хүн шиг л найруулагч болохыг хүсдэг. Харин найруулагч болоход ажлын байр Монголд хэр их байдаг бол..., 7 жилийн дараа төгсөхдөө би ажлын байртай төгсөх болов уу?? Энэ талаар надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ:...Үүний дараа бусад мэргэжлийг ч бас харьцуулж судлах хэрэгтэй

Юун түрүүнд мэргэжлээ сонгохын тулд чамд үнэн бодит мэдээллүүд бас хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй.

Сайн байна уу? Мэргэжлээ сонгоно гэдэг их чухал зүйл, тиймээс чи өөрийнхөө зүгээс их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Юун түрүүнд мэргэжлээ сонгохын тулд чамд үнэн бодит мэдээллүүд бас хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Тиймээс чамайг найруулагч хүнтэй уулзаж ярилцаасай гэж хүсч байна (энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн эсвэл СУИС-ийн багш нар байсан ч болно). Ингэвэл чи найруулагчийн мэргэжил нийгэмд хэр эрэлттэй, гараад ажлын байр хэрэг элбэг олддог болох, гараад хаана ажилладаг болон магадгүй хэдэн төгрөгний цалин авдаг гээд бүх мэдээллээ цуглуулж чадна. Харин үүний дараа бусад мэргэжлийг ч бас харьцуулж судлах хэрэгтэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Мэргэжил #Parents #ЭцэгЭх