Мицубиши Корпорацийн олон улсын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-09-27

Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай Мицубиши Корпорацийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

ЗОРИЛГО: 

Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Бакалаврын түвшний 4 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ: 2,200.000 төгрөг

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь, татах
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Дүнгийн тодорхойлолт - 2 хувь (монгол, англи )
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/
  • Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Холбоо барих утас: 77307730-1514 - n.altanzul@num.edu.mn

Санамж:

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй
  • Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль

#Боловсрол #Тэтгэлэг #Мицубиши