Энтертайнмент салбарын сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг People сэтгүүлч дуучин Dua Lipa-г загварын тайзан дээр дебютээ хийсэн тухай мэдээлжээ.
Dua Lipa өнгөрсөн зургадугаар сард тансаг зэрэглэлийн Versace брэндийн 2021 оны Намар Өвлийн кампанит ажлын албан ёсны нүүр царайгаар ажилласан билээ. Тэгвэл энэ удаад поп дуучин маань Миланы загварын долоо хоногоор “Versace” брэндийн Хавар Зуны цуглуулгыг танилцуулах шоунд оролцсон байна. Тэрээр уг шоуны загварын тайзан дээр алхаад ч зогсохгүй шоуг албан ёсоор нээж хаасан байна. Дуучин бүсгүй маань энэ туршлагынхаа тухай,
- “Versace брэндийн хамт олонтой ажиллах нь миний хувьд гайхалтай туршлага болж байна. Өмнө нь энэхүү брэндийн кампанит ажлынх нь нэг хэсэг болон ажилласан бол одоо хавар зуны цуглуулгын танилцуулах шоуг нь нээлээ. Donatella, таны үзэсгэлэнтэй шоун дээр алхах нь миний хувьд мөрөөдөл байсан юм шүү” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх