"The International 10" тэмцээний товыг зарлалаа


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-09-23

Анх 2011 онд Valve компанийн зохион байгуулсан TI буюу “The International Dota 2” нь өдгөө арав дахь жилдээ “TI10” нэрэн дор 40,018,195 ам.долларын шагналын сантайгаар зохиогдох гэж байна. Энэ мөнгөн дүн нь цахим спортын түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байгаа аж.

“TI10” нь 2020 оны наймдугаар сарын 18-наас 23-ны өдөр хүртэл Швед улсын нийслэл Стокгольм хотод үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас 2021 он руу тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Үүний дараа тэмцээний удирдлагууд энэ оны наймдугаар сарын 5-наас 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар товлож байв. Гэвч Швед улсын спортын хороо нь цахим спортыг холбоондоо элсүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаснаар мөн л тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.

Ийнхүү энэ сард албан ёсоор тэмцээний товыг гарч ирэх аравдугаар сарын 7-ноос 17-ны өдрийг хүртэл Румын улсын нийслэл Бухарест хотын “Arena Nationala” цэнгэлдэх хүрээлэнд зохиогдохоор боллоо.

Румын улсыг зорих 18 багтай танилцана уу. Таны бодлоор аль баг ялах бол?

Эх сурвалж: Liquipedia, Dota 2, Player.one, META

#TI10 #Dota 2 #Мэдээ