Та гэрлэх саналыг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Гайхалтай оройн зоогийн дараа эсвэл урьдчилж бэлдсэн гэнэтийн бэлгүүдийн араас хайртай нэгэн чинь “Надтай гэрлээч” гэж хэлнэ гэж төсөөлдөг үү?
Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ нэгэн эрийн хөгжилтэй түүхийг гэрэл зургийн хамт хуваалцаж байна. Тэрээр нэг сарын турш, өдөр бүр найз бүсгүйдээ мэдэгдэлгүй сүйн бөгжөө олон янзын газар нуусан боловч найз бүсгүй нь огт анзаараагүй аж. Харин энэ бүхнийг өнөөх залуу зураг болгон үлдээжээ. Эмэгтэйчүүд минь ийм анзааргагүй байж болно гэж үү?
Ганц эргээд харчихсан бол ч...
Дуранд нь юу харагдаж байгааг анзаараагүй хэрэг үү?
Найз залуу руугаа хааяа ч гэсэн харж бай л даа...
Энэ дундаас бол яалт ч үгүй харахгүй юм байна аа...
Унтаж байхдаа бас мэдэх нь ч хаашаа юм.
Ийм байвал яаж мэдэх юм бэ? Бөгж нь хаана байгааг анзаарсан уу?
Энэ бүхний эцэст бөгж эзэндээ очжээ. Хосууддаа аз жаргал хүсье!
Эх сурвалж: 9gag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх