Чамд сайн хэдий ч түүнийгээ хэлж чаддаггүй хөвгүүн эргэн тойронд чинь байдгийг чи анзаарахгүй явдаг байж болно. Харин дараах шинж тэмдгийг агуулсан хэн нэгэн чиний найзууд дунд байдаг бол тэр чамд яах аргагүй сайн юм байна гэсэн үг. Сонжоод үзээрэй.
1. Тэр чамтай юм ярихдаа толгойгоо эсвэл шилээ мааждаг
Хүн өөртөө илүү их итгэл, зориг нэмэхийн тулд толгойгоо эсвэл шилээ мааждаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс чамтай ярилцаж буй нэгэн энэхүү үйлдлийг гаргадаг бол тэр чамд сайн юм байна. Мөн энэ нь охидод ч хамаатай юм шүү. Хэрэв үүнийг уншиж байгаа чи эрэгтэй бол хэн нэгэн охин чамтай ярилцахдаа үсээ оролдож байвал тэр чамд талтай гэсэн үг.
2. Тэр чиний дэргэд байхдаа гараа ташаан хэсэгтээ авдаг
Эрэгтэй хүн сайн хүнийхээ дэргэд илүү цэгцтэй, өв тэгш харагдахын тулд энэхүү байрлалыг сонгодог. (өөрийн эрхгүй ингэдэг гэдгээ тэд өөрсдөө ч мэдэхгүй ) Хоёр гараа өмднийхөө халаасанд эсвэл гарынхаа хоёр эрхий хуруугаар тэлээний түдүүлд дүүжилдэг бол тэр чиний дэргэд цэгцтэй, зөв байрлалтай харагдахыг хүсч буйн шинж юм. Мөн тэр чиний дэргэд суухдаа хоёр хөлөө аль болох том хэмжээнд байлгахыг эрмэлздэг. За нэг ёсондоо тэр их “сүрлэг” харагдах гэж оролддог гэсэн үг юм даа. (энэ өгүүлбэрт хөвгүүд бүү гомдоорой! )
3. Тэр чамтай чадах чинээгээрээ хамт байхыг хүсдэг
Чи дэлгүүрт явж байтал тэр “Хөөе сайн уу, чи бас энд явж байгаа юм уу” гэсэн нь тохиолдлын биш ч байж болно. Учир нь тэр чамтай таарах мөчийг зориудаар ч бий болгохыг үгүйсгэхгүй. Мөн тэр хичээл тараад (эсвэл ямар нэг газраас гараад) явахад зүгийг чинь асуугаад “Би ч бас тэр зүг рүү явах гэж байлаа, хамт явъя” гэж байгаа бол тэр чамд сайн байх магадлал их юм.
4. Тэр зогсохдоо ч, суухдаа ч аль болох чиний дэргэд байхыг хичээдэг
Бөөнөөрөө зогсох эсвэл сууж байвал тэр чиний дэргэд чамтай ойр байхыг хичээдэг. Нэг үгээр аль болох чиний төрх, инээх ярихыг чинь ойроос харахыг хичээдэг гэсэн үг.
5. Тэр чамайг харахаараа маш яриа болдог
Түүний орчныг харах талбайд чи орж ирэх л юм бол түүний ярианы хэв маяг маш идэвхтэй болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэр яриагаараа чамайг татахыг оролдож, сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг юм.
6. Тэр чиний сонирхож байгааг ч сонирхохыг хичээдэг
Нэг үгээр тэр чиний толь л гэсэн үг. Ямар нэгэн уран зураг сонирхож байхад тэр чамайг дуурайн мөн л тэрхүү зургийг сонирхохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл чиний нүдээр ертөнцийг харахыг хүсдэг. Тэгэхээр түүний биеийн хэлэмж (зогсолт, хөдөлгөөн гэх мэт) ч чамайг дуурайх хандлагатай байдаг.
7. Тэр чамтай ярилцахдаа баяртай байдаг
Ярилцаж буй хөвгүүн чинь чамайг юм ярьж байхад инээмсэглээд, нүд рүү чинь ширтэж байвал тэр чамд талтай гэсэн үг. Ер нь л чамтай ярилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь нүүрэн дээр нь ил харагддаг. Мөн сандарсан байвал бага зэрэг улайна.
Дээрх шинж тэмдэг бүхий хөвгүүн чиний танилууд дунд байдаг бол тэр чамд сайн гэсэн үг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх