YSC: Төсөл хэрэгжүүлж сурмаар байна уу?


YSC | YOLO.MN
2021-09-15

Залуу хүний заавал туршиж үзэх ёстой зүйл бол яахын аргагүй төсөлт хөтөлбөрт ажиллаж үзэх явдал юм. Төсөлд ажилласнаар хүн өөрийгөө олон талт байдлаар хөгжүүлэхээс гадна өөрт байгаа мэдлэг чадвараа сорих боломж бүрддэг.

Тэгвэл энэ удаагийн YSC цуврал лекцээр Корнелл Их сургуулийн Олон нийтийн удирдлагын магистрант, Зориг сангийн гүйцэтгэх захирал асан М.Маралмаа оролцож, “Нийгмийн зорилтот төсөл хэрэгжүүлэх нь” сэдвийн дор өөрийн арвин туршлага, нөр их хөдөлмөрөөр олж авсан мэдлэгээ бид бүхэнд хуваалцах гэж байна.

Тэрээр залуучуудад улс төрийн мэдлэг, боловсрол олгох зорилготой та бидний сайн мэдэх “Өглөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөөг хүртэл амжилттай үргэлжилж байгаа билээ. Цуврал лекц “Zoom” хэлбэрээр болон Youth sustainability corps Фэйсбүүк хуудсаар шууд цацагддаг. Харин та өөрийн асуухыг хүссэн асуултаа бэлдээд, доорх линкээр холбогдоход л хангалттай.

Лекц маань Zoom-ээр явагдах тул есдүгээр сарын 18-ны 20:00 минутад доорх холбоос дээр даран орж ирээрэй 

https://us06web.zoom.us/j/82060404580

Meeting ID: 820 6040 4580
Facebook event-ийн линк: https://fb.me/e/1XaXQBttQ 

Та бүхэн ЭНД дарж илтгэгч М.Маралмаагийн маань ажилласан Өглөө төслийн талаар унших боломжтой шүү. 

Мэдлэгийг асгая, тосоод аваарай!

#Мэдээ #YSC #Боловсрол