Blackpink хамтлагийн ROSÉ “Met Gala”-гийн ТҮҮХЭНД бичигдлээ


Загварын ертөнцийн Оскарын ёслол хэмээн нэрлэгддэг “Met Gala” нь Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 05:30 минутад эхэлсэн билээ.

Тэгвэл Blackpink хамтлагийн гишүүн Rosе нь “Met Gala”-д оролцсон к-попын хамгийн анхны эмэгтэй уран бүтээлч болсноор уг ёслолын түүхийн хуудсанд бичигдээд байна. Тодруулбал, тэрээр Yves Saint Laurent брэндийн хөгжүүлэлтийн захирал Anthony Vaccarello-тай хамт ёслолын улаан хивсэн дээр алхсан юм. Rose нь өнгөрсөн онд тус брэндийн албан ёсны элч төлөөлөгч болж буйгаа зарласан төдийгүй энэхүү улаан хивсний ёслолд мөн брэндийн даашинзаар гоёжээ.

Сонирхуулахад, соло уран бүтээлч CL нь энэхүү ёслолд оролцож байгаа бөгөөд тэрээр 2019 оныг хүртэл YG энтэртайнментэд харьяалагддаг байсан юм.

Эх сурвалж: Vogue

#Соёл урлаг #Met Gala #Show