Загварын ертөнцөд нэр хүндтэй “Met Gala” шоу АНУ-ын Нью Йорк хотын Метрополитен урлагийн музейд амжилттай зохион байгуулагдаж байна.
Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай ч “COVID-19” цар тахлын улмаас ийнхүү хойшилсон билээ. Энэ удаагийн ёслолд залуу үеийн төлөөлөл болсон Billie Eilish, Timothee Chalamet, Naomi Osaka, Amanda Gorman нараас гадна Холливуудын “A” зэрэглэлийн одууд ч оролцсон юм.
Ингээд хувцас загварт хайртай хэн бүхний догдлон хүлээн үздэг “the Met Gala” шоуны энэ жилийн онцлох төрхүүдийг хүргэж байна.
BILLIE EILISH
Греммийн долоон удаагийн шагналт дуучин Billie Eilish улаан хивсний ёслолд өмссөн энэхүү ид шидийн мэт тансаг даашинзаа нэрт жүжигчин Marilyn Monroe-гийн 1951 оны Оскарын шагнал гардуулал ёслолын үеэр өмссөн даашинзаас санаа авсан гэжээ. Чөлөөт, сул загвараар хувцасладаг түүнийг ийм даашинзтай байгааг бид тийм ч олон харахгүй билээ.
TIMOTHEE CHALAMET
Орчин цагийн хамгийн загварлаг эрэгтэй жүжигчдийн нэг болох Timothee Chalamet өнөөдөр харьцангуй даруу хувцаслажээ. Тэрээр цөөнгүй удаа хамтран ажиллаж байсан дизайнер Haider Ackermann-ий бүтээсэн цагаан хослолыг "Converse" брэндийн биений өнгөтэй кэттэй хослуулжээ. Haider энэхүү загварынхаа тухай:
- "Би АНУ-д очих бүрт энэ улсын хотын соёл, хөгжим, спортын хослолыг мэдэрдэг. Энэ бүх эрч хүч, мэдрэмжүүд хоорондоо сүлэлдэн байгаа нь үргэлж л шинэлэг санагддаг. Тиймээс энэ жилийн "the Met Gala" шоуны dress-code-ийг хүндэтгэнгээ эрч хүчтэй өнгө төрхийг бий болгохыг хүссэн" гэжээ.
CORDAE DUNSTON AND NAOMI OSAKA
Талбайн теннисний залуу од Naomi Osaka энэ оны эхээр тансаг зэрэглэлийн "Louis Vuitton" брэндийн нүүр царайгаар сонгогдсон билээ. Ийнхүү тэрээр энэ үдэш тус брэндийн даашинзаар гоёжээ.
AMANDA GORMAN
Та бүхэн түүнийг АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон түүхэн дэх хамгийн залуу яруу найрагч гэдгээр нь сайн мэдэх байх. "the Met Gala" шоунд анх удаа оролцож буй тэрээр "Vera Wang" брэндийн хатгамалтай тансаг цэнхэр өнгийн даашинзаар гоёсон энэхүү төрхөө бүтээхдээ Эрх чөлөөний хөшөөнөөс санаа авсан гэжээ.
LIL NAS X
Энэ үдшийн хамгийн бүтээлч зочноор Lil Nas X тодрох нь зүйн хэрэг болов уу. Учир нь тэрээр зөвхөн улаан хивсний ёслолыг л гэхэд гурван өөр алтлаг өнгийн хослолоор гоёсон юм.
TROYE SIVAN
GRIMES
JENNIFER HUDSON
BROOKLYN BECKHAM AND NICOLA PELTZ
MEGAN THEE STALLION
KIM PETRAS
KIT HARINGTON AND ROSE LESLIE
MJ RODRIGUE
IMAN
STORM REID
JORDAN ROTH
VALENTINA SAMPAIO
SERENA WILLIAMS
FINNEAS
CHANCE THE RAPPER AND KIRSTEN CORLEY
BARBIE FERREIRA
EVAN MOCK
MAISIE WILLIAMS
EVA CHEN
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх