К-поп хамтлагт дэбют хийж буй анхны МОНГОЛ ЗАЛУУ: Kan


Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй хичээж чадвал амжилт чамайг шагнах л болно. Энэхүү бяцхан нийтлэлээрээ бид үүний тод жишээ болсон нэгэн залууг товч танилцуулах гэж байна. Тэр бол Kan!

Kan буюу Б.Баасанхүү нь к-поп ертөнцөд дэбют хийж буй Монголын хамгийн анхны эрэгтэй уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тэрээр In Media A&D агентлагт харьяалагддаг Megamax хамтлагийн гишүүн бөгөөд хамтлагийнх нь анхны уран бүтээл “Painted Love” нэртэй дуу нь дөрөвхөн цагийн өмнө сонсогчдын хүртээл болжээ. 

Өдгөө 22 настай Kan хамтлагтаа туслах хоолойн үүргийг гүйцэтгэдэг. Мөн тэрээр Монголд байхдаа 116 бүжгийн студид бүжиглэхийн зэрэгцээ загвар өмсдөг байжээ. 

Kan-ийнхаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

#Энтертайнмент #Дуу хөгжим #Кпоп