"Түүнтэй үерхэхгүй ч ядаж ДОТНЫ САЙН НАЙЗУУД болмоор байна"


Сондор | YOLO.MN
2016-10-14

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнийг өөртөө яаж татах вэ

Сайн байна уу? Надад нэг асуудал гараад байгаа юм. Би ангийнхаа хөвгүүнд сайн болоод 3 жил болж байна. Гол нь тэр хөвгүүн намайг тоодоггүй юм л даа. Намайг бага ангид байхад бүдүүн царай муутай гэж хэлж байсан. Тэр үед нь би маш их гомдсон. Одоо бол тэр намайг тоох юм шиг санагдаад байдаг. Би түүнийг өөртөө яаж татах вэ? Яаж илүү дотно болох вэ? Ядаж үерхэхгүй ч гэсэн маш дотно сайн найзууд болмоор байна надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн хийхийг хүсч зүйлээ туршаад л үз

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Чиний насанд тохиолдож буй зүйлс  гэгээлэг бас мартагдашгүй дурсамжуудыг үлдээж байдаг юм. Үүнд хайр, шохоорхол ч мөн орно. Тиймээс асуудлыг хүндээр хүлээж авах хэрэггүй дээ, зүгээр л өөрийн хийхийг хүсч байгаа зүйлээ туршаад л үз. Хамгийн гол нь хэн нэгний сэтгэлийг татахын тулд хүчлэх боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers