Бид лекц семинар, хурал цуглаанд суухаас гадна ном уншихад хүртэл тэмдэглэл хөтлөх шаардлагатай тулгардаг. Харин хүн бүрийн мэдээлэл хүлээн авч, түүнийгээ цаасан дээр буулгах арга барил ондоо байна.
Энэ удаад та бүхэндээ хамгийн цэгцтэй бөгөөд ойлгомжтой байдлаар тэмдэглэл хөтлөх гурван аргыг танилцуулъя.
1. ГАЗРЫН ЗУРАГ
Энэхүү аргыг тодорхой хүрээний сэдвээр тэмдэглэл хөтлөх тохиолдолд ашиглахад тохиромжтой байдаг. Тухайлбал, хими, физик, биологи зэрэг байгалийн шинжлэх ухаан аль эсвэл сэтгэлзүй, философи зэрэг нийгмийн ухааны хичээлүүдийн тэмдэглэлийг ийнхүү хамтад нь тэмдэглэж болох юм.
Газрын зургийг хэрхэн зурах вэ?
1. Цэвэрхэн цаасны гол хэсэгт үндсэн сэдэвтэй холбоотой зураг зурах эсвэл түлхүүр үр бичээрэй.
2. Үүний дараа сэдэвтэй холбоотой гол санаануудыг сонгоно. Сонгосон санаануудаа цаасны гол хэсэгт тэмдэглэсэн үндсэн сэдвээс зузаан шугамаар татан холбоно.
3. Гол санаануудыг дотор нь нэмэлт санаануудаар салбарлуулна.
4. Төгсгөлд нь ямар нэгэн чухал санаа, ойлголт, мэдээллийг орхигдуулсан эсэхээ бататгаарай.
Хүний оюун ухаан зурган мэдээллийг хялбархан цээжилдэг тул нүсэр агуулга бүхий ойлголтыг ийнхүү тэмдэглэж аваад үзээрэй.
2. УРСГАЛЫН ТЭМДЭГЛЭЛ
Дээрх аргатай төстэй арга. Хэрвээ чи аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах дуртай нэгэн бол энэ арга чамд илүү тохирох болно.
Энэ аргаар хэрхэн тэмдэглэх вэ?
1. Сэдвээ дараа нь уншаад ойлгохын тулд хялбарчлан өөрийн үгээр бичээрэй.
2. Шинэ санаа, ойлголтуудын хоорондын уялдааг нягт болгохын тулд диаграмм зураарай.
3. Шинээр сурсан зүйлсээ өмнөх сэдвийн хичээлтэйгээ холбон тэмдэглэвэл бүр ч үр дүнтэй байх болно.
3. БУЖО
Хүмүүс “Bullet-Journal” буюу Бужо аргыг ихэвчлэн ирэх сарын ажлуудаа төлөвлөх, өдөрт болсон үйл явдлуудаа тэмдэглэх, эрүүл мэнд болон мөнгө санхүүгээ хянах зорилгоор ашигладаг ч хичээлийн тэмдэглэлийг ч мөн энэ аргаар хийхэд болохгүй зүйл үгүй билээ.
Сонирхуулан хэлэхэд бид хичээлийн тэмдэглэлийг гараар хөтлөхөд бичиж буй зүйлээ нухацтай, тайван бодох, найруулах, цэгцтэй сэтгэх боломж хэзээ хэзээнээс илүү олддог. Мөн ой тогтоолтод ч сайнаар нөлөөлдөг гэдэг нь цөөнгүй судалгаагаар батлагдсан байдаг.
Гэхдээ мэдээж энэ нь хүн бүрийн хувьд адил байна гэсэн үг биш л дээ. Зарим хүмүүс үзэг цаас нийлүүлж суухаас илүүтэйгээр гар утас, таблет, нөүтбүүк дээрээ хичээлээ тэмдэглэхийг илүү үздэг. Хэрэв чи ч мөн энэ төрлийн хүн бол бидний бэлтгэсэн нэгэн нийтлэлийг ЭНД дараад уншаад үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх