ИНСТАГРАМД гаргадаг тэдний 12 АЛДААНААС СУРАЛЦЪЯ!


Заяц | YOLO.MN
2016-10-13

Ямар нэг зүйлд төгс байна гэдэг нь өмнөх алдаанаасаа суралцаж түүнийгээ давтахгүй байхыг хэлнэ. Гэтэл өдөр болгон шахуу сэтгүүл, зар сурталчилгаанд зургаа авахуулж, ажлынхаа хөлсөнд  хэдэн мянган доллар авдаг мэргэжлийн загвар өмсөгчид хүртэл өөрийнхөө зургыг авахдаа алдаа гаргах тохиолдлууд байдаг байх нь. Тэдний алдаанаас суралцаж Instagram дах зургуудаа улам төгс болгоцгооё!

1.    Зураг авахуулах өнцгөө зөв сонго
Юм энгийн байхдаа сайхан. Сэлфиндээ бүтээлчээр хандан янз янзын өнцгөөс зургаа дарж болох ч чиний арван зургийн ес нь чамд таалагддаггүй гэдэгт эргэлзэхгүй байна. Жишээ нь израил гаралтай загвар өмсөгч Бар Рафаэли зургаа буруу өнцгөөс авснаас болж 174 см өндөртэй бүсгүй маань “Парисын дарь эхийн сүм” зохиолын бөгтөр шиг л харагдаж байна.


 

2.    Камераа идэх гэж байгаа аятай нүүрээ хэт их камертаа битгий ойртуул
Бид таны цэвэр, нөсөө толбогүй арьсыг дуртайяа харахыг хүсч байгаа ч нүүрээ ингэж загвар өмсөгч Жоржия Жаггер шиг камертаа битгий наа л даа. Гэнэт дэлгэцнээс гарч ирэх гэж байгаа мэт зургаа авахуулах нь онцгүй, сэлфи 3D болчихвол одоо яана аа, үзэх буй хүнийг цочоох нь байна шдээ.


 

3.    Биеийн хэсгүүдээ хасах хэрэггүй
Ингээд зурвас харахад энэ зураг төгс мэт харагдах боловч анхааралтай хараад үзээрэй. Наана зогсож байгаа загвар өмсөгч Кейт Аптоны гар нь хаачаа вэ? Зурагнаасаа биеийн хэсгээ хасахгүй байхыг хичээгээрэй ялангуяа хосоороо байдаг хэсгүүдээ. Хэн ч чиний шинэ даашинз, үсний заалт, ард талын фононд байгаа гоё сайхан байгаль, байшин барилгуудыг анзаарахгүй харин таны өрөөсөн гар хөл хааччихсаныг гайхан суух болно.


 

4.    Ямар ч байдлаар зургаа авахуулсан бай хүмүүст чи танигдах ёстой
Instagram-д зургандаа янз бүрийн фильтр ашиглаж, томруулж жижигрүүлээд л бараг хүссэн болгоноо хийж болох ч хүн чамайг танихгүй бол ямар хэрэг байх юм бэ? Энэ зурган дээр байгаа хоёр хүний баруун гар талынх нь дуучин Элли Голдинг гэдэг нь танигдаж байгаа боловч түүний зүүн талд байгаа нь загвар өмсөгч Кара Делевинь гэдгийг хэн мэдэхэв дээ. Түүнийг таньж болохоор ганц ч сэжүүр алга.


 

5.    Таны биеийн харьцаа алдагдсан эсэхийг шалгаарай
Камер бидний хөлийг урт нарийхан харин гэдсийг маань хавтгай болгож харагдуулахад хэн ч дургүйцэхгүй. Харин зургаа буруу өнцгөөс авснаас болж та “инээдмийн” толин дах тусгал мэт харагдана. Загвар өмсөгч Кендалл Женнер энэ зурган дээр аварга толгой, хэт нарийн бэлхүүс дээрээс нь түүний зүүн гар яг хайлж байгаа мэт харагдаж байна.


 

6.    Хиймэл юм хиймэл л байдаг шүү дээ
Сэлфинүүдийн 99.999% нь санаандгүй авсан зургууд биш байдгийг бодох юм бол загвар өмсөгч Айрлэнд Боулдвины нойрноос сэргэж байгаа энэ зураг огтхон ч үнэмшилгүй харагдаж байгаа биз. Хэн нэгэн чамайг хажуугаас санаандгүй байхад чинь л зургийг тань аваагүй бол өөрөө өөрийнхөө үйлдлийг санаандгүй авна гэдэг ховорхон байх аа, харсан ч маш хиймэл харагдаж олны элэг доог л болно шүү.


 

7.    Ард талын фоноо сайн бодолцох хэрэгтэй
Зургаа ямар ч гоё фильтрээр янзалсан бай чиний Instagram-даа постлохыг тэсэн ядан авсан зурагны чинь арын фон онцгүй бол тэгээд л бүтэлгүйтлээ гэсэн үг.  Сайн найзууд болох загвар өмсөгч Кейт Аптон, Энн Ви нарын тэврэлдэн авахуулсан гоё зургийг анзаарвал Энн Вигийн толгойноос гар ургаж байгаа аятай гарч. Ядахнаа тэр гарны ханцуйных нь материал Энн Вигийн өмссөн даашинзны материалтай төстэй байгааг ч хэлэх үү. Тэгэхээр гоёмсог хээтэй ханын цаасны өмнө ч юм уу, ямар ч байсан зураг авахуулахаасаа өмнө ардахаа нэг харчихаж бай. Тэгэхгүй бол санаатай болон санамсаргүй “зураг алаачид эврийвээр!!!”


 

8.    Үснийхээ талаар мартуузай
Зураг чинь хэдэн лайк авсныг эсвэл засвар орсныг нь хүн анзаарахаар байна уу үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд шалгахаасаа илүүтэйгээр зурган дээр таны үс ямар гарч вэ гэдгийг нэг анзаараарай. Загвар өмсөгч Сьюки Уотерхаус салхинд хийсэх үсний зургийг тавьсан ч түүний үс тийм ч сэтгэл татам харагдахгүй л байна. Чи ч бас муухай үстэйгээрээ дуудуулмааргүй байгаа биз дээ?


 

9.    Давхар эрүүтэй мэт харагдмааргүй байвал
Чээж зураг авахуулж байхад зурагчин чамайг хүзүүгээ жоохон өргө, мөрөө доошлуул гээд л хэлж байсан байх. Энэ нь чамайг зурган дээр давхар эрүүтэй мэт харагдуулахгүй байх нэг арга юм. Загвар өмсөгч Крисси Тиген болон Келли Рорбах нарын сэлфи үүний тод жишээ юм. Гэхдээ тэд албаар ингэж байгаа ч үүгээр хэлэх гэсэн санаа нь өөрийн зургийг хэт доороос бүү ав гэсэн санаа юм шүү.


 

10.    Анааш шиг харагдахгүйг хичээгээрэй
Өмнөх зөвлөгөөг дагаж байна гээд хэт их хичээгээд зургаа бүр дордуулав. Хүзүүгээ сунгаж байна гээд хамаг булчин шөрмөс, венийн судсаа гүрийлгэх нь давхар эрүүтэй гарснаас ч онцгүй. Загвар өмсөгч Карли Клосс угийн л хун шиг урт нарийхан хүзүүтэй атлаа энэ зурган дээр хэтэрхий хичээсэн харагдаж байна. Хүзүүгээ бага зэрэг сунгаад эрүүгээ үргэлж доош болгож байгаарай, тэгвэл яг болно.


 

11.    Вэлфи хийхэд хэн нэгэн “баг алах вий”, сайн анхаараарай
Сэлфи стикгүй мөн олуулаа зургаа авахуулах гэж байгаа хүмүүст анхааруулж хэлэхэд зураг авч байгаа хүн нь зургандаа багтах гэж хичээхдээ зурганд зөвхөн толгой хэсгээ л оруулдаг нь олонтаа. Гэтэл зургийг үзэж байгаа хүнд дан ганц толгой агаарт хөвөөд байгаа мэт л харагддаг. Загвар өмсөгч Алессандра Амброзио яг тэгж л харагдаж байна. Зүгээр гоё энгийн зураг авахуулмаар байдаг, нэг найз чинь маазраад элдэв янзын үйл хөдлөл хийж зураг авахуулсныг чи анзаарч шалгалгүй оруулах вий.  Жишээ нь энэ жаалхүү “буруу” хуруугаа гозойлгосон нь олон нийтийн анхаарлыг татаад авсан юм.


 

12.    Эмчдээ л үзүүлж болох биеийн хэсгүүд
Загвар өмсөгч Айрлэнд Боулдвин дахин алдаа гаргасан нь зургаа хэт доороос авснаас болж бид бараг л түүний түүний хамар доторхийг  харж байна. Зураг авахдаа аман доторхоо, чихээ хэт ойроос авахгүй байхыг хичээгээрэй. Та ямар эмчид үзүүлж өвчнөө оношлуулах гэж байгаа биш дээ. Эсвэл чээжээ чагнуулах гэж байгаа аятай хэт ил гаргах хэрэггүй.

#Instagram #teenagers #advice #celebrity