Алдарт iKON хамтлагийн гишүүн Bobby тун удахгүй хуримаа хийх гэж буйгаа зарлажээ.
Энэ сарын 20-ны өдөр Bobby Инстаграм хаягтаа өөрийн гараар бичсэн захидлыг оруулжээ. Захидалд:
- “Сайн байна уу, iKON хамтлагийн гишүүн Bobby байна. Өнөөдөр та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл байсан учраас маш их бодсоны эцэст энэ захидлыг бичиж байна.
Би хайртай хүнтэйгээ гэрлэнэ гэдгээ амласан бөгөөд есдүгээр сард аав болох гэж байна. Гэр бүлд минь шинэ хүн нэмэгдэж байгаад маш их баяртай байгаа ч шүтэн бишрэгчдэдээ ийм мэдээ дуулгаж байгаадаа харамсаж байна. Би та бүхэнд эрт мэдэгдэх ёстой байсан ч хэрхэн хүлээж авах бол гэдэгт санаа зовсоор хойшлуулж байсанд уучлаарай.
Ямар ч цаг үед намайг бүрэн дүүрэн дэмжиж, тусалж байсан хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой юм шиг санагддаг. Тийм болохоор энэ мэдээг сонсоод урам нь хугарч буй бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя.
Аав ээж, iKON хамтлагийн гишүүд болон намайг энэ дэлхийд хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлсэн шүтэн бишрэгчдээ ичгэвтэр байдалд оруулахгүйн тулд илүү сайн хүн болох болно.
Мөн юу юунаас илүүтэй iKON хамтлагийн үйл ажиллагааг хүлээж байгаа шүтэн бишрэгчид болон гишүүддээ хохирол учруулахгүйн тулд илүү хичээнгүйлэн ажиллах болно”.
Kim Jiwon буюу Bobby нь 2015 онд iKON хамтлагийн гишүүнээр урлагийн ертөнцөд хөл тавьсан ба 2016 онд анхны бие даасан уран бүтээлээ гаргаж байв. Мөн тэрээр 2014 онд “Show Me The Money” нэвтрүүлгийн ялагч болж байжээ.
Эх сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх