Япончууд амны хаалтны “дотуур хувцас” худалдаанд гаргажээ


Миау | YOLO.MN
2021-08-16

Бид өмнө нь Bluetooth чихэвчтэй, инээмсэглэлтэй, хөхний даруулгатай зэрэг хачирхалтай загварын маскны тухай мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл одоо танилцуулах гэж байгаа загварын маск тэдний хажууд юу ч биш!

Японы эмэгтэй хувцасны Ayumi Mitsukane хэмээх брэнд нэгэн сонирхолтой загварын амны хаалт худалдаанд гаргажээ.

Харахад хэнд ч хэрэггүй зүйл мэт боловч үгүй гэнэ. Энэхүү маск нь амны хаалтын дотор хуримтлагдсан хөлс болон чийгийг өөртөө шингээх чадвартай учир зуны улиралд чийгшил өндөртэй байдаг улсын иргэдэд ихээхэн хэрэгтэй аж.

Энэ загварын нэг амны хаалт 1,150 иен буюу монгол мөнгөөр 30 гаруй мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна.

Эх сурвалж: 9GAG

#Сонин хачин #Амны хаалт #Япон