Бид өмнөх нийтлэлдээ BTS болон EXO хамтлагийн гишүүд ямар төрлийн эмэгтэй сонирхдог тухай хүргэсэн. Тэгвэл энэ удаа Blackpink хамтлагийн охид ямар төрлийн залуу сонирхдог талаар танилцуулах гэж байна.
Энэ сарын 8-нд тус хамтлаг байгуулагдсаны таван жилийн ой тохиосон бөгөөд “THE MOVIE” нэртэй бүрэн хэмжээний баримтат киног шүтэн бишрэгчдэдээ зориулан гаргасан юм. Уг бүтээл нь 4DX хэмжээсээр кино театрын дэлгэцнээ гарч байгаа гэдгээрээ онцлогтой билээ. Тэдний томоохон амжилтуудаас дурдвал,
- YouTube дээр 63 сая дагагчтай
- Coachella фестивалийн тайзан дээр үзүүлбэр үзүүлсэн анхны Ази охидын хамтлаг
- Тэдний дөрвөн дууны клип нь YouTube-д 1.000.000.000+ үзэлттэй
- Хамтлагийн гишүүд “Chanel”, “Celine”, “Christian Dior”, “Yves Saint Laurent” зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг
- Wikipedia-д тэмдэглэснээр тэд нийт 81 шагнал хүртэж байсан.
Харин одоо тэдэнд ямар залуус таалагддаг тухай мэдэж авцгаая.
1. JISOO
Тэр халамжтай, сайхан сэтгэлтэй, бусдыг үргэлж инээлгэж байдаг залууст дуртай бөгөөд ирээдүйд учрах нэгэн нь сайхан инээмсэглэлтэй, өөрийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг хүн байгаасай гэж хүсдэг. Мөн тэр тоглолтынхоо үеэр болзож, найз залуу нь өөрийг нь үзэгчдийн суудлаас дэмжээсэй гэж хүсдэг байна.
Сонирхолтой баримт: Тэр хамтлагаасаа ганцаараа Өмнөд Солонгост төрж өссөн. Түүнчлэн сүрчиг хэрэглэдэггүй.
Kim Samuel болон Super Junior хамтлагийн гишүүн Kyuhyun нар Jisoo шиг эмэгтэйг сонирхдог гэдгээ хэлж байсан.
2. LISA
Lisa өөрөөсөө ах эрчүүдэд татагддаг бөгөөд тэднийг илүү халамжтай гэж боддог. Тэрчлэн өөрөөсөө түрүүнд бусдыг анхаардаг, хөгжилтэй, бага зэрэг эгдүүтэй залууст дуртай ба ирээдүйд заавал хамтдаа аялахыг хүсдэг аж. “Knowing Brothers” нэвтрүүлгийн үеэр ярихдаа “Намайг солонгос хэл сурахад тусалсан зүйл бол к-драма. Тэр дундаа би “Goblin” (2016) цувралыг маш олон удаа давтаж үзсэн. Бас би жүжигчин Gong Yoo-д үнэхээр их дуртай” хэмээж байсан юм.
Сонирхолтой баримт: Lisa “Marvel”-ийн кинонуудад дуртай ба тэр дундаа Thor-ын дүр хамгийн их таалагддаг.
3. ROSE
Тэр эелдэг, сайхан сэтгэлтэй, дуулахдаа сайн эрчүүдэд татагддаг. Мөн ирээдүйн нөхөр нь гитар тоглож чаддаг нэгэн байгаасай гэж хүсдэг ба хамтдаа дуулахыг мөрөөддөг аж. Хамгийн чухал нь мэдэрч буй зүйлээ яг үнэнээр нь илэрхийлдэг хүмүүст дуртай.
Сонирхолтой баримт: Хэрэв тэр эрэгтэй байсан бол Jisoo-тэй болзох байсан хэмээн ярьж байсан. Учир нь Jisoo үргэлж өөрийг нь инээлгэдэг.
4. JENNIE
Тэрээр халуухан эрчүүдэд дуртай бөгөөд карьертаа анхаардаг залуус таалагддаг. Мөн энэ оны хоёрдугаар сард Big Bang хамтлагийн G-Dragon-той болзоод нэг жил орчим болж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Одоогоор YG энтэртайнментаас тэдний харилцааг албан ёсоор батлаагүй ч компанийн ажилчид, тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүс нь бүгд уг үерхлийг мэддэг хэмээн Dispach мэдээлсэн билээ.
Сонирхолтой баримт: Jennie нь 16 настай бэлтгэгдэгч байхдаа G-Dragon-ий “That XX” дууны клипэнд тоглож байсан ба жилийн дараа “Black” нэртэй дууг хамтран дуулсан.
Эх сурвалж: Koreaboo, Wikipedia, YouTube
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх