Тэжээвэр амьтад дундаас хүнтэй хамгийн ойр бөгөөд тусч нь нохой гэгддэг. Тэгвэл бараг хүнээс ч илүү тусч нэгэн нохойн түүх интернет хэрэглэгчдийн хайр болон инээдийг зэрэг хүргэж байгааг та бүхэнд сонирхуулъя.
Шотланд улсын Глазго хотод хүчтэй аадар бороо орж, их хэмжээний үер буусан байна. Ингээд Lori Gillies хэмээх бүсгүй нохойгоо салхилуулахаар гарахад нь нэгэн машин шаварт суусан байсан ба машин дотор хоёр эмэгтэй яаж ч чадахгүй сууж байсан тул тэдэнд туслахаар шийджээ. Хамгийн хайр хүргэм нь эзнээ машин түрэх гээд явахад нь Спаниель үүлдрийн Puck нохой ч бас туслахаар шийдсэн байна.
Эх сурвалж: 9Gag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх