Энэ намрын эмэгтэй ҮС ЗАСАЛТЫН чиг хандлага


Миау | YOLO.MN
2021-08-11

Наадмын дараа намар гэдэг. Өглөө оройдоо зузаалж, өдөртөө нимгэлдэг улирал хаяанд иржээ. Ингээд энэ намрын эмэгтэй үс засалтын чиг хандлагыг хүргэж байна.

MULLET ЗАСАЛТ

1980-аад оны үед ихэд алдаршсан “mullet” үсний засалт энэ жил эргэн ирсэн билээ. Гэхдээ үүнийг тухайн үеийн эрэгтэй рок дуучдынх шигээр бүү төсөөлөөрэй. Жишээлбэл дараах загваруудаас санаа авч болох юм.

ЦАЙВАР СОР

Яг л 2020 оны цар тахал, хөл хорионоос болж стресстсэний улмаас үс нь бууралтсан мэт загвар трэнд болж буй юм гэнэ. Инээдтэй сонсогдож байж болох ч хар, бор өнгийн үсэндээ цайвар шаргал өнгийн сор нэмж царайгаа гэрэлтүүлээрэй. Яг л Jennie шиг!

ӨӨГҮЙ

Намрын салхитай өдөр бидний хэлдэгчлэн үсээ “гөлчийтөл” нь боогоод явахад амар байх болно. Мэдээж энэ засалтыг хийхэд чамд үсний цацлага, маш нарийн шүдтэй сам хэрэгтэй. Энэ засалтыг мөн ажил хэрэгч загварын хувцастай хослуулбал бүр гайхалтай!

БУРЖГАР БООЛТ

Чи үсээ буржийлгах дуртай бол энэ засалтыг туршаад үзэхэд буруудахгүй. Баасан гарагт орой найзуудтайгаа уулзахгүй байсан ч амралтыг хоёр өдрийг угтаад үсээ ийм цоглог, хүүхэд шиг загвараар засвал ямар вэ?

ШАТАЛСАН ТАЙРАЛТ

Урт үстэй охид есдүгээр сар эхлэхээс өмнө үсчин дээр цаг аваарай. Үсний хэсэг бүр өөр урттай байх энэхүү шаталсан засалт сүүлийн жилүүдэд трэнд засалтын жагсаалтаас гарахгүй байгааг анзаарсан байх. Энэ засалтыг хараад “гоё юм аа” гэж бодож байсан ч туршиж үзэхээс эмээж байсан бол зориглоод нэг үзээрэй. 

ЧЁЛКТОЙ УРТ ҮС

Чёлк тавихыг хүссэн ч зуны халуунаас болоод чадахгүй явсан бол энэ “мөрөөдлөө” биелүүлэх боломж иржээ. Чёлктой урт үсний засалт хэзээ ч моданаас гарахгүй гэж амлая.

ДАВХАР ХАВЧААР

Сүүлийн жилүүдэд 1990-ээд оны мэт том үсний хавчаарууд эргэн ирээд байсан билээ. Энэ намрын хувьд поп дуучин Dua Lipa-гийн зүүдэг шиг хоёроор нь зүүх нь трэнд болсон байна. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Трэнд #Намар