Дүүгийнхээ төгсөлтийн баярт зориулан ДААШИНЗ урлаж өгчээ


Миау | YOLO.MN
2021-08-11

Ах нар эмэгтэй дүүгээ бусдад дээрэлхүүлэхгүйгээр харж ханддаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Гэхдээ тэдний хэд нь дүүдээ даашинз урлаж өгөх чадвар болон сэтгэлтэй байдаг бол?

Бидний харж буй хүүг Maverick Francisco Oyao гэдэг бөгөөд эцэг эх нь эмэгтэй дүүгийнх нь төгсөлтийн баярт зориулан даашинз худалдан авах боломжгүй гэдгийг мэдээд өөрийн гараар урлаж өгөхөөр болжээ.

Ийнхүү тэрээр Фэйсбүүк хуудсандаа даашинзын загвар болон бүтэх үйл явцыг нийтэлж байжээ. Maverick:

- “Би даашинзаа төгсөлтийн баяр нь болохоос өмнө хийж дуусна гэдэгт итгэлгүй байлаа. Үнэндээ хийж чадах эсэхдээ ч эргэлзэж байсан юм. Даашинзын загварыг YouTube болон Google-ээс хайж байгаад эцэст нь ерөнхий концепцыг нь дизайнер Michael Cinco-гийн Хавар/Зуны коллекцоос авсан.

Хэдийгээр бид чиний хүссэн төгс даашинзыг худалдаж авч өгч чадаагүй ч энэ даашинзыг чи минь өмссөн болохоор төгс харагдаж байна. Дүү чамдаа тусалж, чамайгаа дэмжихээс хэзээ ч залхахгүй ээ” гэжээ.

Эх сурвалж: 9Gag

#Сонин хачин #Гэр бүл #Ах #Загвар