“Эмэгтэй хүн чадах юм уу?” онлайн эвентэд оролцохыг урьж байна


Монгол дахь технологийн салбарт буй жендэрийн тэгш бус харьцааг арилгах зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлж буй Girls Coding Cafe төслийн хамт олон хамгийн анхны үйл ажиллагаагаараа “Эмэгтэй хүн чадах юм уу?” хэмээх нэртэй онлайн эвентийг зохион байгуулах гэж байна.

Girls Coding Cafe төсөл нь өсвөр насны охидод кодын мэдлэг олгох, охидыг хүчирхэгжүүлэн, ирээдүйн ажил мэргэжлийнх нь гүүр, чиг баримжаа болох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар маш олон ажлуудыг төлөвлөөд байгаа юм.

“Эмэгтэй хүн чадах юм уу?” хэмээх эвент нь 2021 оны наймдугаар сарын 14-ний Бямба гарагт 11 цагаас цахимаар зохион байгуулагдах бөгөөд технологийн болон урлаг соёлын салбарт амжилттай ажиллаж буй нийт 16 зочин илтгэгчдийг урьж оролцуулж буйгаараа онцлогтой. 

Session 1: Future of Work-д технологи бидний ирээдүйн ажил амьдралд ямар чухал оролцоотой болж буй талаар дэлхийн хэмжээний IT компаниудад амжилттай ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд хуваалцах болно. 

Session 2: Tech for Good-д технологи бидний нийгэмд байдаг асуудлуудыг хэрхэн оновчтой, үр дүнтэй шийдэх боломжтой талаар ярилцана.

Session 3: Choose Your Future-д дотоодын болон гадаадын технологийн салбарт ажиллаж буй монгол эмэгтэйчүүд мэргэжлээ анх хэрхэн сонгосон талаар сонирхолтой түүхийг хуваалцан та бүхэнд ажил мэргэжлийн үнэ цэнтэй зөвлөгөөг хүргэх болно. 

Session 4: The Creative Digital World-д технологийг өөрийн уран бүтээл, бүтээлч сэтгэлгээндээ хэрхэн ашиглаж үзэгч фенүүддээ үнэ цэн, урам зориг түгээдгийг Монголын урлагийн салбарын амжилттай яваа залуусын төлөөлөл хуваалцах болно. 

Session 5: Money & Tech-д технологийг ашиглан санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэхийг, технологи болон санхүүгийн хоорондын чухал уялдааг дотоодын болон гадаадын компаниудад амжилттай ажиллаж буй монгол залуус өөрийн туршлагаас хуваалцах болно. 

Эхэнд бүртгүүлсэн 100 хүн дотроос зочин илтгэгчдээс менторшип зөвлөгөө авах, Coffee date хийх эрх, өдрийн зоог барих эрх гэх мэт олон төрлийн сонирхолтой GIVEAWAY хүлээж байгаа ажээ. 

Бүртгэл хаагдах сүүлчийн хугацаа наймдугаар сарын 12 хүртэл тул та яараарай.

Үйл ажиллагаанд бүртгүүлэх заавар болон зочин илтгэгчдийн мэдээллийг Girls Coding Cafe төслийн албан ёсны Facebook хуудас болон Instagram хуудаснаас аваарай. 

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу!

#Үйл явдал #Эвент #Код бичих