Blackpink хамтлагийн гишүүд ЖИНГЭЭ хэрхэн БАРЬДАГ вэ?


2016 онд Өмнөд Солонгосын дуу хөгжмийн салбарт шинэ өнгө төрхийг авчран дэбютээ хийсэн хамтлаг бол Blackpink. Мөн тэд дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудын нэг болох “Coachella”-гийн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн анхны азийн охидын хамтлаг...

Уран бүтээл, үзүүлбэрүүдээрээ шүтэн бишрэгчдээ үргэлж гайхшруулдаг тэдний бас нэгэн онцлог бол төгс биеийн галбир юм. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ тэдний эрүүл, зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний талаар танилцуулах гэж байна. Тэд жингээ хэрхэн барьдаг вэ?

JISOO

#Бага_хэмжээтэй_хоол_&_их_бүжгийн_бэлтгэл

Өндөр, жин: 162 см, 44 кг

Тэр хамтлагийн гишүүд дундаа хамгийн хурдан жин нэмэх хандлагатай нь бөгөөд өдөрт гурван удаа хооллохдоо маш бага хэмжээгээр иддэг аж. Тэрээр дасгал хийх дургүй учраас өдөр бүр заавал 2-3 цаг бүжгийн бэлтгэл хийдэг. Мөн 2017 онд агаарын иогоор хичээллэж байжээ.

Мөн онд SBS телевизийн радио шоунд оролцохдоо тэрээр “Бид хоолнуудаа ихэвчлэн хувааж иддэг. Өөрөөр хэлбэл, хоолоо бага хэмжээгээр идэхийг хичээдэг гэсэн үг. 1-2 хүний порцтой нэг хайрцаг шарсан тахиаг хувааж идэх ч үе бий” хэмээн ярьж байжээ.

ROSE

#Чанартай_хоол_&_чанартай_дасгал

Өндөр, жин: 168 см, 44 кг

Rosе-гийн бэлхүүсний тойрог нь 60 см. Хэдий тэр нарийн бэлхүүстэй ч хамтлагийн гишүүд дундаасаа хоол хамгийн их иддэг нь бөгөөд үүнийхээ хэрээр тэр олон цагийг дасгал хийхэд зарцуулдаг.

“Cosmopolitan Korea” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би хоёр хоног тутам пилатиз буюу биеийн бүх булчинг ажиллуулах сунгалтын дасгал хийдэг” хэмээн ярьжээ. Мөн тэр хүнсний ногоо, жимсийг түлхүү хэрэглэгдэг аж.

LISA

#Зөвхөн_бүжиг

Өндөр, жин: 166 см, 44 кг

Тэгш өргөн мөр, нарийн бэлхүүс, урт хөлний нийлбэр бол Lisa…

Гэвч тэр хоолны дэглэм болон дасгалд хамгийн дургүй бөгөөд үүний оронд маш олон цагаар бүжгийн бэлтгэл хийдэг. Мөн түүний жингээ барьдаг нэг нууц нь детокс жүүс юм. Тэр Jennie-тэй хамт өдөр бүр олон төрлийн детокс жүүс уудаг тухайгаа “Cosmopolitan Korea” сэтгүүлд ярьж байжээ.

Сонирхуулахад тэр энтертайнментдаа бэлтгэгдэж байхдаа өдөрт 12-15 цагийн турш бүжгийн бэлтгэл хийдэг байсан гэдэг.

JENNIE

#No_Давс_Yes_Пилатиз

Өндөр, жин: 163 см, 45 кг

Олон хүн түүний төгс галбирын нууцыг мэдэхийг хүсдэг байх. Тэгвэл түүний нууц нь ердөө пилатиз дасгал болон агаарын иог. Тэр 2017 оноос хойш пилатиз дасгалаар хичээллэж байгаа ба түүний Инстаграм хаягт дасгал хийж буй олон зураг нь бий.

Харин хоолны хувьд үзүүлбэр, зураг авалтаас өмнөх өдрүүдэд л дэглэм барьж давсны хэрэглээгээ хасан, өдөр бүр авокадо жимс, детокс жүүс хэрэглэдэг.

Эх сурвалж: South China Morning Post, Cosmopolitan

#Эрүүл мэнд #Хоолны дэглэм