2013 оноос хойш хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж буй BTS хамтлаг нь өдгөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид болжээ. Тэдний амжилтаас дурдвал,
- Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нийт 372 шагнал хүртсэн,
- 2017 оноос хойш Billboard-ын “Шилдэг уран бүтээлчид”-ээр дөрвөн жил дараалан тодорсон,
- 2019 онд Time сэтгүүлээс тэднийг “Нөлөө бүхий 100 эрхэм”-ийн нэгээр нэрлэсэн,
- “Грэмми-2021” шагнал гардуулах ёслол дээр үзүүлбэр үзүүлсэн цорын ганц Ази уран бүтээлчид,
- Геннисийн 23 амжилтыг эзэмшдэг.
Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлдээ BTS хамтлагийн гишүүд ямар төрлийн эмэгтэй сонирхдог талаар танилцуулахаар бэлдлээ. Дараах мэдээллүүдийг тэдний оролцсон нэвтрүүлэг, ярилцлага болон шүтэн бишрэгчдийн уулзалтын үеийн яриа зэргээс авсан болно.
RM
Өндөр: 166-170 см
Түүнд шулуун үстэй, сайхан хоолойтой, өөртэй нь ижил жанрын хөгжим сонирхдог эмэгтэйчүүд таалагддаг. Тэр эсрэг хүйстнээсээ хамгийн түрүүнд нүдийг нь хардаг бөгөөд нэгэн ярилцлагадаа “Надад гадна төрх шигээ үзэл бодол нь ч бас сэтгэл татам эмэгтэй таалагддаг. Бас үргэлж өөртөө итгэлтэйн дээр эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуулж чаддаг байгаасай гэж хүсдэг” гэж ярьж байжээ
Тэр их сургуулийн хосууд шиг хамтдаа кино үзэж хоол идэн, гадуур зугаалахыг хүсдэг ч алдартайгаасаа болоод хэзээ ч ийм төрлийн болзоонд явж чадахгүй хэмээн хэлж байсан удаатай. Мөн 32-33 настайдаа гэрлэнэ гэж боддог ба нэг охин, хоёр хүүтэй болохыг хүсдэг аж.
J-HOPE
Өндөр: 160-164 см
Өөрийг нь үргэлж дэмждэг, эгдүүтэй эмэгтэйчүүд таалагддаг бөгөөд түүний хэлж буйгаар “Би эерэг, гэгээлэг үзэл бодолтой хүмүүст дуртай. Зөвхөн намайг л харж, үргэлж халамжлан чин зүрхнээсээ хайрлах нэгэнтэй учрахыг хүсдэг” гэжээ.
Тэрээр далайн эргийн болзоонд явахыг хүсдэг ба ирээдүйд гэрлэх саналаа хэрхэн тавих вэ гэх асуултад “Дөрөв дэх хуруунд чинь бөгж зүүх хүн байж болох уу гэж хэлнэ” хэмээн хариулж байсан юм. Мөн тэр өндөр өсгийтөд дургүй бөгөөд спортлог, чөлөөтэй хэв маягаар хувцасладаг эмэгтэйчүүдэд дуртай.
SUGA
Өндөр: 155-160 см
Түүнд сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, дуу хөгжимд дуртай, өөртэй нь адилхан зан чанартай эмэгтэй таалагддаг. Тэрээр “Би үг цөөнтэй, тэвчээртэй эмэгтэйд дуртай. Бас надтай адилхан хоббитой байвал сайхан санагдана. Миний хувьд тийм ч сайхан ааштай хүн биш болохоор надтай ижилхэн зантай байвал бид илүү тохирно гэж бодож байна” хэмээн ярьж байсан юм.
Тэр сүрчигнээс илүү биеийн тосны үнэрт дуртай ба тэр дундаа жимсний үнэр таалагддаг. Мөн Suga 35 насандаа гэрлэхийг хүсдэг аж.
JIMIN
Өндөр: 159-161 см
Урт шулуун үстэй, дур булаам нүдтэй, эгдүүтэй эмэгтэйд дуртай бөгөөд нүүрээ бага буддаг, чөлөөтэй хувцасладаг эмэгтэй түүнд таалагддаг. Мөн тэр олны танил биш хүнтэй үерхэх хүсэлтэйгээ хэлж байсан удаатай.
Анх уулзаж буй эмэгтэйнхээ уруулыг онцолж хардаг бөгөөд гэнэн зан чанартай эмэгтэйчүүд түүний хайрыг татдаг хэмээн ярьж байсан юм. Тэр алсын зайны харилцаанд дургүй төдийгүй 35-36 настайдаа гэрлэхээр төлөвлөжээ.
JIN
Өндөр: 158-166 см
Тэр эмэгтэйчүүдээс хамгийн түрүүнд инээмсэглэлийг нь хардаг аж. Мөн хамгийн гол нь хоол сайн хийдэг байх хэрэгтэй бөгөөд хошин мэдрэмжтэй нэгэн байгаасай гэж хүсдэг.
Тоглоомын паркад болзохыг хүсдэг тэрээр 31 насандаа гэрлэж нэг охин, хоёр хүүтэй болох төлөвлөгөөтэй. Харин алдартнууд дундаас жүжигчин Anne Hathaway-д дуртай ба үлгэрийн гүнж мэт эмэгтэйлэг нэгэн таалагддаг хэмээн ярьж байжээ.
TAE HYUNG
Өндөр: 162-164 см
Түүнд гаднаасаа хүйтэн хөндий харагддаг ч дотроо сайхан сэтгэлтэй, өөрийг нь яг л ээж шиг нь халамжилж чадах эмэгтэй таалагддаг бөгөөд амьтанд хайртай хүн байгаасай гэж хүсдэг. Учир нь тэр гурван нохой, нэг мууртай.
Мөн тэрээр тоглоомын паркад болзохыг хүсдэг ба алдартнууд дундаас жүжигчин Kaya Scodelario-д дуртай. 30 насандаа гэрлэх төлөвлөгөөтэй тэрээр алсын зайны харилцаанд дургүй бөгөөд хайртай нэгнээсээ нэг өдөр ч хол байж чадахгүй гэдгээ хэлж байжээ.
JUNG KOOK
Өндөр: 168 см болон түүнээс доош
Тэр урт үстэй, давхраатай, олон талын мэдлэгтэй, хоол хийхдээ сайн эмэгтэйд дуртай. Мөн түүний хувьд эрүүл мэнддээ анхаардаг нэгэн байх нь маш чухал юм. Түүний хэлж буйгаар “Миний чадахгүй зүйлсийг надад зааж өгч, намайг үргэлж дэмждэг эмэгтэй байгаасай гэж хүсэж байна” гэжээ.
Түүнд жүжигчин Emma Watson болон IU шиг эмэгтэй таалагддаг бөгөөд тэр заяаныхаа ханьтай таарвал хонх жингэнэх мэт чимээ сонсогдоно гэдэгт итгэдэг аж.
Эх сурвалж: Koreaboo, Wikipedia, YouTube
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх