"Тоёота Сэйлс Монголиа" компани ТЦА-тай хамтран зам тээврийн ослоос сэргийлэх "Аюулгүй, Аз жаргалтай" аяныг өрнүүллээ


А. Мишээл | YOLO.MN
2021-07-23

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зорилготой "Аюулгүй, Аз жаргалтай" аяныг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба болон "Монгол Контент" ХХК-тай хамтран 2021 оны зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20-ны өдрүүдэд нэг сарын хугацаанд  өрнүүллээ.

“Тоёота Мотор” корпораци нь 2020 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг дэмжиж байгаа бөгөөд "Тоёота Сэйлс Монголиа" ХХК нь тухайн зорилгуудаас гуравдугаар зорилт буюу “Эрүүл мэндийг дэмжих" , үүнээс

3.1 -Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах
3.6 -Замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах
3.С-Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг дэд зорилгуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд "Тоёота Мотор" корпорацийн Монгол дахь албан ёсны Дистрибютер "Тоёота Сэйлс Монголиа" ХХК дараах ажлуудыг зохион байгуулсан юм.

1. Зуны дэлгэр цагт иргэд орон нутгийг зорьж, амралт зугаалга нэмэгдэх хэрээр зам тээврийн осол ихэсдэг учраас жолооч, зорчигчдод аюулгүй байдал, автомашины бүрэн бүтэн байдал хангах, хүүхдээ зөв тээвэрлэх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж болох тухай зөвлөгөө мэдээлэл бэлтгэн хүргэсэн юм.

2. Холын замд, аялал зугаалгад гарахаас өмнө бэлтгэлээ хэрхэн базаах, аяллын маршрутууд болон байгалийн үзэсгэлэнт газруудын тухай цуврал нийтлэлүүдийг бэлтгэн гаргасан.

"Аюулгүй, Аз жаргалтай" цуврал нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

3. Аяны хүрээнд зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэхэд олон нийтийг ухуулах, сануулах зорилго бүхий “Аюулгүй, аз жаргалтай” богино хэмжээний кино уралдааныг Тээврийн цагдаагийн албатай хамтран зарласан бөгөөд уралдаанд нийт 29 бүтээл ирснээс шилдэг дөрвөн бүтээлийг шалгарууллаа.

4. Наадмын амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж, бүсээ зүүхийг уриалсан автомашины стикер, хүүхдийн суудлын бүс тохируулагчийг  хотоос орж гарах постууд дээр жолооч нарт тараалаа.

5. Долдугаар сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Тоёота Hiace загварын автомашин бэлэглэж, эмч нар болон эмнэлгийнхнийг найдвартай, аюулгүй унаагаар хангахад хувь нэмрээ орууллаа. 

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota