Анги дэвшин ахлах ангид орох мөчөөс эхлэн ирээдүйн мэргэжил, цаашдын ажил амжилтын карьер зэрэг олон зүйлс бидний өмнө нүүр тулан ирдэг. Бид дэлхийн түвшний шилдэг боловсролыг эзэмшиж, оюун санаагаа хязгааргүй тэлэх боломжтой техник технологийн эрин зуунд төлөвшин амьдарч байна.
Чадварлаг боловсон хүчин болж амжилттай амьдрах нь бидний амьдралын чухал зүйлсийн нэг мөн боловч үүнээс илүүтэйгээр нэр төртэй хүн байх нь таны үнэ цэнийг илэрхийлэх хэмжүүр билээ. Дуурсах алдарыг өөрөө хэмээх үгийн цаана хүний эрхэм чанар болох нэр төртэй амьдралын талаарх томоохон ойлголт бий. Бид өдөр тутмын амьдралдаа аливаа зүйлийг зөвөөр хүлээн авах, өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандах, эерэг хандлагыг бий болгохоос эхлэн НЭР ТӨР-тэй амьдрал бий болсоор байдаг.
Эдгээр эрхэм чанаруудаас өөрийнхөө амьдралд нэгтгэж, түүгээрээ олон олон залуус, нийгмийн бүхий л хүрээлэлд хүрч чадсан илтгэгчид амьдралын чухал сонголтын өмнө зориглон зогсож буй та бүхэнд хүний амьдралд нэр төр, хүндлэл бүхий эрхэм чанар ямар чухал болох, зорилготой зөв амьдарснаар хэрхэн амжилтанд хүрэх талаар сонирхолтой лекцийг хүргэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Та урьд нь хаа нэгтээ "Global Dignity day" буюу "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-ийн талаар сонсож байсан уу?
Тэгвэл энэхүү Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн анх 2006 онд байгуулагдаж, 2008 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагт "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.
Үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Браянт, мөн Хелсинкийн Урлаг Дизайны Их Сургуулийн профессор, Оксфордын Их Сургуулийн зочин багш Пекка Химанен нар аж. Мянга мянган сайн дурын ажилчид, зочин илтгэгч, зохион байгуулагчдын тусламжтайгаар сургуулийн насны тэр дундаа ахлах ангийн сурагчдын хүрээнд "Нэр төр" гэж юу болох талаар сонирхолтой илтгэл өрнүүлж, санал бодлоо хуваалцдаг. Тус өдрийн зорилго нь хүүхэд бүрт ойлгомжтойгоор нэр төрийн талаарх бодит ойлголтыг төрүүлж, үнэ цэнийг мэдрүүлэхэд оршино.
Туул Ротаракт клуб нь 4 дэхь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 9-12 цагт Улаанбаатар хотын ЕБС-ийн шилдэг сурагчдад зориулан "Нэр төр гэж юу вэ? Хэрхэн нэр төртэй амьдрах вэ? Нэр төрөө хэрхэн хамгаалах вэ?" сэдвийн дор Монгол улсын төрийн ордны их танхимд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Лекцийн зочин илтгэгчдээр улс төр нийгэм, урлаг соёл, боловсролын салбарын нийгэмдээ үлгэр дууриалал болсон эрхэмүүд оролцож "Нэр төр"- ийн талаарх өөрийн үзэл бодол, амьдралын туршлага, өөрт тохиолдож байсан түүхээсээ залуу үеийнхэндээ хуваалцдаг гэдгээрээ онцлогтой юм.
Эх орныхоо ирээдүй болсон оюутан сурагчид та бүхнийг энэхүү лекцэнд идэвхитэй оролцож, оюундаа хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд зориг эрмэлзлээр дүүрэн эх орондоо хэрэгтэй, өөрийнхөө ба бусдын хүндэтгэлийг хүртсэн чадварлаг Монгол иргэн болоосой хэмээн Туул Ротаракт клубын хамт олон чин сэтгэлээсээ хүсч, уриалж байна.
Та оролцохыг хүсч байвал доорх линкээр нэвтрэн онлайн бүртгэл хийлгэх боломжтой.
https://www.facebook.com/events/533902223465311/
Мөн лекцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас лавлана уу?
99001077, 94094009
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх