Шумуулд хазуулсан үед ямар арга хэмжээ авах талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Хэрвээ шумуул хазсан хэсэгт хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
- Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуулд хазуулсан хэсэгтээ шавш.
- Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
- Шумуул хазсан хэсэгт ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.
Эх сурвалж: ГССҮТ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх