Муурандаа унтлагын өрөө гаргаж өгчээ


Миау | YOLO.MN
2021-07-22

Нохой тэжээдэг хүмүүс болон муур тэжээдэг хүмүүс хоорондоо ихээхэн ялгаатай байна. Хамгийн наад зах нь л гэхэд нохой эзнийхээ үнэнч анд, байнгын туслагч шиг байдаг бол муур тэжээдэг хүмүүс муурынхаа яг л боол нь мэт байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл үүнийг батлах нэгэн явдал болсныг та бүхэндээ хүргэж байна.

Bryan Davies хэмээх залуу муурандаа маш тохилог унтлагын өрөө хийж өгсөн явдал интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд байна.

Муурын өрөө ор, хөнжлийн даавуу, ханын зураг, хивсэнцэр, маажууран тоглоомтой байх аж. Хамгийн инээдтэй нь Davies энэ өрөөг таблетан зурагтаар хүртэл тохижуулсан байна. Энэ “зурагтаар” муур маань YouTube-ээс шувуудын бичлэг үзэх юм гэнэ. 

Муур гэдэг сонирхолтой амьтанд зөөлөн дэвсгэр, үнэтэй тоглоом авч өгсөн ч тэдгээрийг нэг нүдээрээ ч хардаггүй гэдгийг муур тэжээдэг хүмүүс сайн мэдэх байх. Тиймдээ ч Davies эхэндээ үслэг найз нь энэхүү бяцхан өрөөг ашиглах эсэхэд эргэлзэж байсан ч харин ч таатайгаар хүлээн авсан гэнэ. Яг л өөрийн гэсэн өрөөтэй болчхоод догдолж буй хүүхэд шиг санагдсан гэжээ. 

Эх сурвалж: 9Gag

 

#Сонин хачин #Амьтад #Муур