Энэ долоо хоног сонин содон үйл ажиллагаа, үр өгөөжтэй сургалт лекц арвинтай байх нь ээ. Ингээд энэ долоо хоногт болох үйл ажиллагаануудаас онцолъё.
ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. ХҮЧИРХЭГ ХҮНИЙГ БҮТЭЭХ НЬ
Хэзээ: Долдугаар сарын 24-ний 20 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: Elf хөтөлбөр, Томужин академи
Тайлбар: Хүчирхэг хүн болж төлөвшихөд цөөнгүй ур чадвар хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд хэрэг болох чадваруудыг нь 12 жил сургуульд сурахад нь эзэмшүүлж чадаж байна уу? Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн чухал үеүдэд хэрэгцээтэй хөгжүүлэлтийг нь хийж чадсан уу? Боловсролын тухай уламжлалт ойлголтууд зөв хэвээрээ байна уу зэрэг асуултад энэхүү арга хэмжээ хариулт өгөх юм. Иймээс ЕБС-ийн сурагчдаас гадна эцэг эхчүүд ч оролцох хэрэгтэй аж.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
СУРГАЛТ
2. КОВИДЫН ҮЕД ЦАХИМААР ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ АРГУУД
Хэзээ: Долдугаар сарын 24-ний 15 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: “Able” компани
Үргэлжлэх хугацаа: 1+ цаг
Тайлбар: Цар тахлын үед хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байна. Энэхүү сургалтын зорилго нь Ковидын хүнд цаг үеийг цахимаар ажиллах замаар хэрхэн даван туулах талаар анхан шатны ойлголт олгох, түүнд ашиглагдах арга хэрэгслүүдийг тайлбарлах, хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршино.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
УРАЛДААН ТЭМЦЭЭН
3. ЛОГОНЫ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
Тэмцээн зохион байгуулагдах хугацаа: Есдүгээр сарын 30-ныг хүртэл
Зохион байгуулагч: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Тайлбар: 2022 онд Япон болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтана. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн олон төсөл, тэмдэглэлт арга хэмжээнд ашиглах логоны загварыг шалгаруулах юм. Логоны агуулга, зорилгыг япон эсвэл монгол хэлээр тайлбарлаж бичнэ. Тайлбарыг уралдааны дүнг зарлах үед олон нийтэд мэдээлэх ажээ.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх