“Англи хэл сурцгаая” ЭСЭЭ бичлэгийн уралдаан зарлаж байна


VOA | YOLO.MN
2021-07-27

Орчин үеийн хүүхэд, залуусын дунд англи хэлний хэрэглээний цар хүрээ өдрөөс өдөрт тэлж байгаа билээ. Иймд тэдний гадаад хэлний боловсролыг дэмжих зорилгоор “Voice of America” төвтэй хамтран “Англи хэл сурцгаая” уралдааныг зохион байгуулж байна.

СЭДЭВ

Оролцогчид дараах сэдвүүдээс сонгож англи хэл дээр эсээ бичнэ. Үүнд:

- Өөрийгөө танилцуулах /Жишээ бичлэг/
- Гэр бүлийнхнээ танилцуулах /Жишээ бичлэг/
- Дуртай алдартныхаа гадаад төрхийг дүрслэх /Жишээ бичлэг/. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

1) Хэл найруулга зүйн шаардлага хангасан байх, үг үсгийн алдаагүй бичих;
2) 400-500 үгэнд багтсан байна;
3) Times New Roman фонтоор, 12 үсгийн хэмжээтэй, зүүн захаас 2.5 см, дээд захаас 2 см, доод болон баруун захаас 1.5 см зай авч бичсэн байна;
4) Эсээтэй хамт өөрийн товч танилцуулгыг заавал хавсаргана. Танилцуулгад овог, нэр, суралцдаг сургуулийн хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягийг тодорхой бичнэ.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА БОЛОН ШАЛГАРУУЛАЛТ

Бүтээлийг 2021 оны наймдугаар сарын 14-нийг хүртэл weyolo@mongolcontent.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг “Voice of America” төв болон YOLO.mn редакцын хамт олон уншиж шилдэг бүтээлийг шалгаруулна. Бүтээлийг үнэлэхдээ:

Найруулга, зөв бичих дүрмийн шаардлага 
- Агуулга зэргийг харгалзана. 

Шилдэг оролцогчдыг 2021 оны наймдугаар сарын 17-нд тодруулах бөгөөд “Voice of America” төвөөс талархлын бичиг болон гарын бэлэг олгоно. 

Амжилт хүсье!

#Уралдаан #YolomnVOA