Heechul болон Momo нар салсан гэдгээ мэдэгдлээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-08

Super Junior хамтлагийн дуучин Heechul болон TWICE хамтлагийн гишүүн Momo нар салсан гэдгээ мэдэгдлээ.

Долоодугаар сарын 8-ны өдөр, Star Today сайтын мэдээлснээр "Heechul болон Momo нар саяхан салсан. Тэд завгүй цагийн хуваариас болоод үерхэл нь хөндийрсөөр зөвхөн ах дүүгийн харилцаатай байхаар тохирсон" хэмээжээ. 

Харин Label SJ агентлагаас: 

"Heechul Momo нарыг салсан гэсэн мэдээлэл нь үнэн болно. Уран бүтээлчдийн хувийн амьдралыг хүндэтгээд үүнээс илүү зүйл тайлбарлах боломжгүй байгааг ойлгоорой" хэмээжээ. 

Мөн JYP энтертайнментаас тэднийг салсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 

Тэд 2019 оны наймдугаар сард анх нэр холбогдож байсан бөгөөд 2020 оны эхээр үерхлээ зарласан юм 

#Энтертайнмент #Heechul #Momo