YouTube компани театртай боллоо


Дэлхийн хамгийн алдартай видео үйлчилгээний платформ бол YouTube. Тэгвэл сард ойролцоогоор хоёр тэрбум хэрэглэгч цахим хаягаараа нэвтрэн үйлчлүүлдэг уг платформ нь 6000 хүний суудал бүхий театртай болжээ.

БАЙРШИЛ: АНУ-ын Калифорни муж, Инглвуд хот, Холливүүд Парк

YOUTUBE ТЕАТР ГЭЖ ЮУ ВЭ?

YouTube нь Холливүүд Паркад театр нээж буйгаа энэ сарын 28-нд зарласан юм. Уг театрын албан ёсны нээлтийг зуны дунд сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны тоглолт нь ирэх есдүгээр сард зохиогдох аж.

YOUTUBE ТЕАТРТ ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Алдартай уран бүтээлчдээс эхлээд YouTube-ийн контент бүтээгчид хүртэл өөрсдийн тоглолт, уулзалт, шоу, тэмцээн уралдаан зэрэг хүссэнээ хийж болох чөлөөт орчин.

ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ?

YouTube-ийн брэнд маркетингийн дэд ерөнхийлөгч Angela Courtin-ы хэлж буйгаар “Бид контент бүтээгчдийг шүтэн бишрэгчидтэй нь бодит амьдрал дээр холбох үйл ажиллагааг зохион байгуулах юм. YouTube-ийн уран бүтээлч, хэрэглэгчид бол бидний амин зүрх. Харин YouTube театр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж төдийгүй бизнес, харилцаа холбоо зэрэг олон зүйлд тус болох болно” хэмээжээ.

Сонирхолтой баримт: “2021 оны эхэн үеийн мэдээллээр YouTube-ээс контент бүтээгч, уран бүтээлч, медиа компаниудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд 30 орчим тэрбум ам.долларыг төлжээ”

УРАН БҮТЭЭЛЧИД

Уг театртай хамтарч ажиллах нь батлагдсан уран бүтээлчид бол Caifanes, Los Angeles Azules, Pitbull, Black Pumas, Devo, Trippie Redd, Alejandro Sanz, Christian Nodal and Louis Tomlinson зэрэг юм.

 

Эх сурвалж: Forbes, Los Angeles Times

#Сонин хачин #YouTube