Ирэх долоо хоногт сонин содон үйл ажиллагаа, үр өгөөжтэй сургалт лекц арвинтай байх нь ээ. Ингээд дараа долоо хоногт болох үйл ажиллагаануудаас онцолъё.
ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“АНУ-Д СУРЪЯ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хэзээ: Долдугаар сарын 9-ний 21.30 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: UMON TV
Тайлбар: Америкийн нэр хүндтэй “Iowa Мужийн Их Сургууль”, Пенсалваниа муж дахь “Gannon” сургуулиудын бүртгэлийн алба болон мэргэжлийн төвийн албаны төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцох юм. Хэлэлцүүлгийн үеэр уг сургуулиуд төлбөрийн ямар боломж олгож байгаа, сургуульдаа хэрхэн бүртгүүлэх, мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах вэ зэрэг олон сэдвээр ярилцах ажээ. Гол нь агентлаг дамжин цагаа үрэхгүйгээр бүртгэлийн албаны хүмүүстэй шууд харилцах боломжтой. Хэлэлцүүлэг орчуулагчтай явагдах учраас гадаад хэлгүй хэмээн санаа зовох шаардлагагүй юм.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
СУРГАЛТ
ОРОС ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ ҮНЭГҮЙ СУРГАЛТ
Хэзээ: Долдугаар сарын 1-ээс 26-нд 13 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: “Edu grow”, “Magic Umbrella” сургалтын төв
Үргэлжлэх хугацаа: 1+ цаг
Тайлбар: Орос хэл сурах гэж буй хүмүүст зориулсан тус цуврал сургалтад хамрагдсанаар анхан шатны ойлголтуудыг авах боломжтой юм. Ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 5, 7, 9-нд тэмдэг нэр болон хамаатуулах тэмдэг нэрийн хэрэглээний талаар сургалтууд орох аж.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ТЭМЦЭЭН УРАЛДААН
УТГА ЗОХИОЛЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН
Тэмцээн зохион байгуулагдах хугацаа: Шүлэг, найраглал, өгүүллэг - долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 15-ны 18.00 цаг хүртэл
Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын бүтээл - аравдугаар сарын 20-22-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээж авна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Тайлбар: Яруу найргийн төрөлд яруу найрагч гурав, найраглалын төрөлд хоёр,өгүүллэгийн төрөлд гурав хүртэл бүтээлээр тус тус оролцож болох бөгөөд тухайн бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр мөн өөрөө уншсан дүрстэй бичлэгийг илгээнэ.Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын төрөлд зохиолч, шүүмж судлаач нэг бүтээлээр оролцох бөгөөд бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр илгээхээс гадна нэг хувь цаасан хэлбэрээр зохион байгуулах газарт ирүүлэх аж.
Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх