Насанд хүрсэн хэдий ч өсвөр насны ХҮҮХДИЙН дүр бүтээсэн жүжигчид



Жүжигчний мэргэжил гэдэг тухайн хүнээс олон талын ур чадвар, тэсвэр тэвчээр, өөрчлөлт хувирлыг шаардаж байдаг. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ насанд хүрсэн хэдий ч ахлах сургуулийн хүүхдүүдийн дүрийг чадварлагаар бүтээсэн арван жүжигчнийг онцолж байна. 

LEONARDO DICAPRIO 

Алдарт жүжигчин маань 28 настайдаа “Catch Me If You Can” (2002) кинонд 17 настай хүүгийн дүрийг бүтээжээ.

RACHEL McADAMS

Өсвөр үеийнхний заавал үзэх бүтээлүүдийн нэг “Mean Girls” (2004) кинонд тэрээр өсвөр настай охины дүрд тоглосоно боловч үнэндээ 25 настай байжээ. 



COLE SPROUSE

Netflix компанийн алдарт “Riverdale” (2004) цувралд ахлах сургуулийн нууцлаг хүүгийн дүрд тоглосон боловч амьдрал дээр 24 настай байжээ. 


ASA BUTTERFIELD

“Sex Education” цувралын жүжигчин Asa нь 23 настайдаа ахлах сургуулийн хүүгийн дүр бүтээжээ. Сонирхолтой баримтаас дурдахад уг бүтээлийн гуравдугаар улирал есдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ.


SAOIRSE RONAN

Тэрээр 23 насандаа “Lady Bird” (2017) бүтээлд 17 настай охины дүрийг бүтээсэн ба уг дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. 

ALEXA DEMIE

Өвөрмөц найруулгаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Euphoria” цувралд ахлах сургуулийн хөгжөөн дэмжигч охины дүрийг тэрээр 25 насандаа бүтээжээ. 


CAREY MULLIGAN 

“Great Gatsby” (2013) бүтээлд жүжигчин Carey нь 17 настай эрх танхил охины дүрд тоглохдоо 28 настай байсан юм.

SHIRLEY HENDERSON

 Shirley Henderson “Harry Potter and the Chamber of Secrets” кинонд тоглохдоо 40 настай байжээ. 

 



ROSS BUTLER

Тэрээр 27 настайдаа “Thirteen Reasons Why” цувралд өсвөр насны хүүгийн дүрд тогложээ. 


JESSICA BARDEN 

Тэр 28 настайдаа “The End of the Fucking World” цувралд 17 настай охины дүрийг бүтээжээ.

Эх сурвалж: Elle, BuzzFeed

 

#Энтертайнмент #Оддын тухай #Жүжигчид