Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би бол түүнд дараа болохыг хүсээгүй юм
Сайн байна уу,
Би 16 настай эмэгтэй. Би нэг хүнд сайн. Урт удаан хугацаанд мартаж чадаагүй. Түүнтэй өмнө нь үерхэж байсан ч би салъя гээд хэлчихсэн. Тэр намайг өөрөөр нь тоглосон гэж боддог юм.
Харин би бол түүнд дараа болохыг хүсээгүй юм. Саяхан тэр сайн охиноосоо харилцаагаа тасалчихсан гэсэн. Надад боломж байгаа байх гэж бодоод түүнтэй буцаж харьцаж эхэлтэл тэр “Хоёулаа цаашдаа харьцахаа больё” гэсэн. Би яг яах ёстой бол түүнийг мартаж чадахгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Гэхдээ цаг хугацаа бүгдийг цэгцэлж, нэг л өдөр
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чиний эргэн тойронд байгаа хүмүүст бүгдэд нь хайр дурлалын ийм асуудлууд тохиолддог, цаашид ч дүү нар нь том болохоор чам шиг ийм мэдрэмж бий болоод, асуудлаа шийдэхэд хэцүү болоод чамд хандаж ч мэднэ.
Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнээс болж зовж шаналах, хэцүү байх үеүүд хүн бүрт тохиолддог учраас хэт эмзэг битгий хандаарай. Хэрэв боломжтой бол хэсэгхээн хугацааны дараа ахиад санал тавиад үз. Харин ингэж оролдсон ч тэр зөвшөөрөхгүй бол түүний бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Чамд сайн биш бол худлаа дүр эсгэж чиний дэргэж байх нь тэр хүнд бүр ч хэцүү байх болно.
Ингэлээ гээд мэдээж хэцүү байна, дуугаа хурааж, найзуудтайгаа уулзах хүсэл ч төрөхгүй, хичээлээ ч хийх хүсэл байхгүй болж мэднэ. Гэхдээ цаг хугацаа бүгдийг цэгцэлж, нэг л өдөр чиний дурсамжинд тэр хүү хадгалагдаж, харин чи шинээр хайрлаж дурлахад бэлэн болсон байх вий. Харин мартах гэж хэт хүчлэх хэрэггүй шүү, ингэх нь тэр хүнийг улам их бодогдуулдаг учраас хүчлэх хэрэггүйгээр бодох үедээ бодож, хэцүү байвал уйлах ч гэмгүй. Бидний ихэнхид маань ийм асуудал тулгарч байсан, түүнийгээ даваад гарсан, чи ч мөн даваад гарах л учиртай
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх