Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хуванцрыг ваниль болгох туршилт явуулжээ.
Хуванцар хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Их Британийн зарим иргэд, аж ахуйн нэгж хамтран өөрчлөлт хийж эхэлжээ. Үүний нэг жишээ нь тэд хуванцар хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хуванцрыг ванилийн үнэр амттай болгон дахин ашиглаж болох нээлтийг хийсэн байна.
Дэлхий дахинаа жил бүр 380 гаруй сая тонн хуванцар үйлдвэрлэгдэж, мөн тооны хуванцар хаягддаг гэсэн судалгаа бий.
Харин 2018 онд “дуураймал ваниль” хэмээх химийн бодис 37 мянган тонны эрэлттэй байжээ. Химийн бодисын 85 хувийг чулуужсан түлшнээс боловсруулдаг байсан нь хэрэглээний хувьд ёс зүйн асуудал дагуулдаг байсан билээ. Үүнийг харгалзан Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хуванцар хог хаягдалд ванилийн амт оруулах шинэчилсэн хувилбар болон хувиргах аргыг олжээ.
Судалгааны явцад E.coli бактерийг ашиглаж терефталийн хүчил (полиэфирийн давирхай болон бусад полимер үйлдвэрлэхэд ашигладаг талст органик хүчил)-ийг ваниль болгон хувиргаж байгаа тул найрлага нь хоорондоо ижил төстэй болжээ. Боловсруулсан E.coli нь ижил нүүрстөрөгчийн суурьтай холбогдсоноор устөрөгч ба нүүрстөрөгч нь үл ялиг өөрчлөгддөг байна. 24 цагийн турш 98.6 Фаренгейт хүртэл халсан терефталийн хүчлийн 79 хувь нь ваниллин болдог. Үүнийг шар айраг исгэх үйл явцтай харьцуулах боломжтой юм.
Энэ талаар Эдинбургийн их сургуулийн эрдэмтэн Жоанна Садлер “Хуванцар хог хаягдлыг үйлдвэрлэлийн үнэ цэнэтэй химийн бодис болгон хувиргахад биологийн системийг анх удаа ашиглаж байна. Цаашид энэ нь эдийн засгийн эргэлтэд маш сонирхолтой үр дагавруудыг бий болгоно” гэж хэлжээ.
Эх сурвалж: HYPEBEAST
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх