"Y"Podcast: Өсвөр насныхны сэтгэл түгшилт


YOLO.mn | YOLO.MN
2021-06-25

Yolo.mn сайт болон Монгол Экологи Төвөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлдэг YSC буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хамтран хийж буй "Y" Podcast-ийн анхны дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. ​

Тус подкастын анхны дугаарт өсвөр насныханд тохиолддог сэтгэл түгшилтийн тухай ярилсан бөгөөд сэтгэл түгшилт гэж юуг хэлдэг, үүнийг хэрхэн даван туулах талаар сэтгэл судлаач Б. Орхон зөвлөгөө өгчээ. 

 Тэрээр: “Хүн амьдралынхаа ямар нэг зүйлийг удирдаж чадахгүй байх, эсвэл амьдрал нь хяналтаас гарч байгаа юм шиг санагдах үед түгших мэдрэмжид буюу айдаст автаж эхэлдэг. Иймээс сэтгэл түгших, гуниглах, айдаст автах зэрэг нь нөхцөл байдлаас үүдэн илэрч буй хариу урвал юм” гэв.

Yolo_mn · Y Podcast Episode 1

Харин сэтгэл түгшилтээс ангижрах хамгийн энгийн арга нь “стрессээ тайлах” гэдгийг онцолсон юм. Мөн сэтгэл түгшсэн үед дараах арга хэмжээг авахыг зөвлөжээ. Үүнд:

yes Амьсгалын дасгал хийх

yes Бясалгал хийх

yes Өөрт төрсөн мэдрэмжийг гадагшлуулах /тэмдэглэл хөтлөх гэх мэт/

yes Агаарт гарах

yes Цагийн хуваарьтай байх /помодоро аргыг ашиглах/

yes Байгальд аялах, амьтантай ойр байх

 

Манай YouTube сувгаас үзэх бол ЭНД, soundcloud-аас сонсох бол ЭНД дарна уу. 

Чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байдаг бол тухайн асуудлаа yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэх боломжтой байдаг шүү. 

Yolo_mn · Y Podcast Episode 1

#Y PODCAST #Сэтгэлзүй #Зөвлөгөө #Сэтгэл түгшилт