YSC: Дохионы хэлтэй видео: Сэтгэл түгшүүр гэж юу вэ?


YSC | YOLO.MN
2021-06-22

Шалгалтаа амжилттай өгөх болов уу хэмээн сэтгэл чинь түгшдэг үү? Олны өмнө гарч юм ярихаар хөлс гарч, хацар нь халуу дүйж ухаан алдаж унатлаа сандардаг юм биш биз?

Тэгвэл чи энэ видеог үзээд сэтгэл түгшүүр гэж юу болох, түүнтэй хэрхэн үр ​дүнтэй тэмцэх талаар мэдэж авах болно. Сэтгэл түгшилт нь хүн бүрд илэрдэг хэвийн зүйл хэдий ч хэтэрвэл эмгэг болдог гэдгийг анхаараарай.

Монгол Экологи төвөөс хэрэгжүүлж буй "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps" хөтөлбөрийн хүрээнд сэтгэл түгшилтийн талаар хүүхэд залууст мэдлэг, мэдээлэл олгох видео контент бүтээсэн бөгөөд Австралийн бичил төслийн хүрээнд тус видеог дохионы хэлтэй болгожээ.

Монгол Экологи төв цаашид сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст хувь хүний хөгжил, эрүүл мэнд, манлайллын ур чадвар олгох видео контент хийхээр төлөвлөж буй аж. Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Хамтдаа бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээцгээе!

 

 

#YouthSustainabilityCorps #ЗалуучуудынТогтвортойХөгжлийнКорпус #МонголЭкологиТөв #YSC