VOGUE KOREA: Манай сэтгүүлийн шаардлагыг бүрэн хангасан BLACKPINK хамтлаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-22

BLACKPINK хамтлагийн гишүүд Өмнөд Солонгосын VOGUE сэтгүүлийн зургадугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Тус сэтгүүлд BLACKPINK хамтлагийн гишүүд өөрсдийн үс арчилгааны талаар хуваалцсан бөгөөд уг ярилцлагыг www.yolo.mn сайтын зүгээс уншигч та бүхэндээ орчуулан хүргэж байна.


VOGUE KOREA: VOGUE сэтгүүлийн нүүрэн дээр гарахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ? Ингэж асуувал хүн бүр өөрийн гэсэн жагсаалт гаргах болов уу. Хэрвээ та хувцас загварт дуртай бол VOGUE сэтгүүлийн нүүрэн дээр дэлхийд алдартай брэндийн төлөөлөгч л гарах ёстой гэж бодож байгаа байх. Эсвэл томоохон шагнал гардуулах ёслолоос олон шагнал авсан жүжигчин, үгүй бол өөр өөрийн замаар амжилттай явж буй эрхмүүдийн тухай төсөөлөх биз ээ. 

Мэдээж хэрэг загвар, гоо сайхан гэх үндсэн шаардлагыг мартаж болохгүй. Харин эдгээр шаардлагыг бүрэн дүүрэн хангасан хүмүүс бол Jennie, Jisoo, Rose, Lisa гэсэн дөрвөн гишүүнтэй “BLACKPINK” хамтлаг юм. Тэднийг нэг доор цуглуулна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил байв. Учир нь манай сэтгүүлийн зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард BLACKPINK хамтлагтай ярилцлага хийхээр тохирсон боловч гишүүдийн цагийн хуваарь хэтэрхий шахуу байсан учраас ярилцлага, зураг авалтаа хойшлуулж энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр уулзсан юм. 

Ийнхүү VOGUE сэтгүүлээс дэлхий нийтийн хайртай BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүнтэй жил орчмын хугацаанд хүлээсний эцэст ярилцлага хийснийг хүлээн авна уу.

 

VOGUE KOREA: Сэтгүүлийн зураг авалтад хамгийн эхэнд орсон гишүүн бол Jennie. Студид нойтон үстэй ирсэн. Та ирэхээсээ өмнө дасгал хийсэн юм уу?

- Jennie: Би гэрээсээ ирсэн. Энэ зураг авалтаа дуусгаад харин дасгал хийнэ.

VOGUE KOREA: Олон хүмүүс Jennie-гийн эгэм, мөрний цэх байдлыг биширдэг шүү дээ. Тийм болохоор юу ч өмссөн сайхан харагддаг. Магадгүй пилатиз дасгалын ач тус байх? 

- Jennie: Тийм ээ. Би пилатиз дасгал хийх дуртай болохоор өдөр бүр хийдэг. Сүүлийн үед гадуур явах боломжгүй байгаа болохоор оюун санаа бие махбодоо гэрийн нөхцөлд сэргээхийн тулд пилатиз хийж байна. 

VOGUE KOREA: Дараагийнх нь Jisoo. Тэрээр одоогоос нэг жилийн өмнө манай сэтгүүлд зургаа авхуулж байсан шүү дээ. Удаан хугацааны дараа уулзахад ч эмэгтэйлэг, хайр татам хэвээрээ байна. Ойрд юу хийж, хэрхэн амарч байна даа? 

- Jisoo: “Амралт” гэдэг үг сонссон чинь гоё санагдчихлаа. Би ойрын өдрүүдэд кино зураг авалттай байгаа юм. Хэрвээ амрах боломж олдвол амарсан шиг амардаг. Амттай хоол идэж, хүссэн цагаараа унтаж эрч хүчээ сэлбэдэг шүү.

 


VOGUE KOREA: Jisoo-гийн сайхан инээмсэглэл хүн бүрд эерэг энерги өгдөг. Аливаад үргэлж цовоо сэргэлэн ханддаг Jisoo-гийн энэ их эрч хүчийг зогсоож дийлэх зүйл байдаг болов уу?

Jisoo: Өлсгөлөн ходоод л байх. (инээв)

VOGUE KOREA: : Lisa үсээ нэг бол урт эсвэл богино гээд л янз бүрээр өөрчилсөн байдаг. Ер нь таны хамгийн дуртай үсний засалт юу вэ?

Lisa: Бүгдээрээ гайхалтай. Гэхдээ нэгийг нь л сонгох ёстой гэвэл богино үсийг сонгоно. Яагаад гэвэл би тав тухтай байдалд дуртай. 

VOGUE KOREA: Танд бие даасан цомог гаргах бодол бий юу?

Lisa: Би анхны цомгоороо өөрийнхөө шинэ дүр төрхийг харуулна гэж бодож байна. Өөрийн гэсэн өнгө төрх, хөгжмийг та бүхэнд сонсгох учраас жаахан л хүлээгээрэй.

VOGUE KOREA: Сүүлийнх нь Rose. Та зураг авалтын үеэр үнэхээр мэргэжлийн харагдаж байсан шүү.

Rose: Анх удаа үсээ ингэж тайруулж үзлээ. Тайруулж эхлэхэд санаа зовж байсан ч сүүлд нь харахад миний хувьд цоо шинэ дүр төрх юм шиг санагдаж байна. Тийм болохоор хурдхан л өөрийнхөө зургуудыг хармаар байна.

 

VOGUE KOREA: : Шаргал үс бол бараг л Rose-ийн нэрийн хуудас шүү дээ. 

Rose: “DDU-DU DDU-DU” дуу гарах үед би үсээ улаан өнгөтэй болгосон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний үсний улаан өнгө нь арилсаар одоогийнх нь шиг шаргал болсон. 

VOGUE KOREA: : “Саарал” хэсэг буюу Jisoo Jennie. Та хоёр хэзээ хамгийн анх үсээ будсан гэдгээ санадаг уу?

Jisoo: Би дадлагажигч байхдаа үсээ улаан хүрэн өнгөөр будаж байна. Одоо бодоход тэр өнгө их тайвшруулдаг өнгө байсан бололтой. Би байнга л толинд хараад үсээ илээд зогсчихдог байсан. (инээв)

Jennie: Би хэзээ будуулсан гэдгээ сайн санахгүй байна. Гэхдээ өнгө нь цайвар бор байсан. 

VOGUE KOREA: Үсээ өөрөө будаж үзсэн үү?

Jisoo: Үзээгүй ээ. Гэхдээ би гэрийнхнийхээ үсийг будаж өгч байсан. 

Lisa: Би өөрийнхөө үсийг будаж байсан. Бага байхаасаа л үснийхээ өнгийг өөрчилдөг байсан болохоор гэртээ байхдаа өөрөө будчихдаг байсан. 

 

VOGUE KOREA: Ямар дуун дээрх үс засалт чинь хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?

Jennie: Би “How You Like That” дуун дээр урд хэсгийнхээ үсгийг цайруулсан. Шүтэн бишрэгчид маань маш таатай хүлээж авсан бөгөөд энэ үсний засалт миний хувьд их шинэлэг зүйл байсан.

Lisa: “Lovesick Girls” дууны үеэрх үс засалт маань хамгийн дурсамжтай санагддаг. Өмнө нь олон удаа үсээ тайруулж байсан ч тэр үед үснийхээ багахан хэсгийг цайруулсан болохоор бусад үс засалтаасаа өөр санагддаг. Надад үнэхээр их таалагдсан шүү.

VOGUE KOREA: Тэгвэл та нарын хувьд хамгийн мэдрэмжтэй санагддаг үс засалт юу вэ?

Rose: Миний одоогийн шаргал үс. Бас Coachella, Arts Festival-д оролцож байх үеийн долгионтой шаргал үс.

Lisa: Би “Kill This Love” дууны үеэр олон шинэ үс засалт туршсан. Мэдээж шүтэн бишрэгчдэд маань таалагдсан. Дуун дээр хэтэрхий олон удаа үс засалтаа өөрчилсөн болохоор хэцүү байсан боловч үр дүн нь гайхалтай байсан шүү.

 

VOGUE KOREA: : Шинэ дуу гаргах, тухайн дууныхаа сурталчилгааг хийхдээ үсээ олон удаа будах, өөрчлөх шаардлага тулгардаг байх. Энэ үед гэмтсэн үсээ хэрхэн арчилдаг вэ?

Rose: Би эрүүл шаргал үстэй байхын тулд маш их арчилгаа хийдэг. Өглөө эсвэл орой үсээ угаагаад үсний тос юм уу, эссенз түрхээд хатаадаг.

Lisa: Зураг авалтын үеэр эсвэл тайзан дээр гарахаас өмнө үсний цацлага хэрэглэдэг. Ер нь яаж ч ядарсан заавал үсээ угаагаад унтдаг.

VOGUE KOREA: BLACKPINK хамтлагийн гишүүд шампуниа хэрхэн сонгодог талаар олон хүмүүс сонирхох байх гэж бодож байна.

Jisoo: Би тухайн шампунийн орц найрлагыг нэг бүрчлэн шалгадаг.

Jennie: Миний арьс, үс хоёр хоёулаа эмзэг. Тийм болохоор бүх бүтээгдэхүүний найрлагыг шалгадаг. 

 

VOGUE KOREA: Үс арчилгааны ямар бүтээгдэхүүнийг аяллаар эсвэл ажлаар хол явахдаа заавал авч явдаг вэ?

Rose: Үсний тос болон эссенз.

Lisa: Үс ороогч, үсний эссенз, эмчилгээний бүтээгдэхүүн гурвыг хаана ч явсан авч явдаг.

VOGUE KOREA: Үсээ будаж үзэхийг хүсдэг өнгө байгаа юу? 

Jisoo: Би шаргал эсвэл цайвар өнгөөр үсээ будаж үзээгүй. Тийм болохоор нэг л өдөр будаж үзэх боломж олдох байх гэж боддог.

Jennie: Сүүлийн үед үсний будгууд сайжирсан болохоор ямар ч өнгө туршиж үзэж болох байх. Би үсээ олон өнгө алаглуулж будаж үзмээр байна.

VOGUE KOREA: : Ярилцсанд баярлалаа.

 

#Энтертайнмент #Дуу хөгжим #Гоо сайхан #Загвар