Муур бол ухаантай, биеэ даасан, юу хүсэж байгаагаа мэддэг амьтан. Тэгвэл энэхүү өгүүлбэрийг батлах нэгэн үйл явдал Өмнөд Солонгос улсад болжээ.
Та бүхний харж буй муур бол гудамжны муур бөгөөд нэгэн айлаар өдөр бүр зочилдог гэнэ. Зочлох зочлохдоо хаалганых нь кодыг өөрөө хийгээд орчихдог юм байна. Орчхоод бас айлын тэжээвэр нохой Thor-ийг өдөөд салдаггүй аж.
Аз болоход гэр бүлийн гишүүд /Thor нохойноос бусад нь/ түүнийг халуун дотноор хүлээн авч, эрхлүүлж, үсийг нь самнаж өгдөг байна. Гэрийн эзний хэлж буйгаар гудамжны муур өдөрт хамгийн ихдээ 20 удаа гэрээр нь орж гардаг гэнэ.
Ухаантай муур гэрт өөрөө орж ирсэн шиг өөрөө гараад явж ч бас чаддаг аж. Ингээд хөгжилтэй хар муурын бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
Эх сурвалж: 9 Gag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх