Жүжигчин Lee Seung Gi, Lee Da In нар үерхдэг гэдэг нь ҮНЭН


Т.Ариунбаяр | YOLO.MN
2021-05-24

“Миний найз охин 9 сүүлт үнэг”, “Хааны хоёр зүрх”, “Хваюүги” зэрэг кинонд тоглосон дүрүүдээрээ Монголчуудад хэдийнэ танил болсон жүжигчин, дуучин Lee Seung Gi жүжигчин Lee Da In-тэй үерхдэг гэх мэдээлэл үнэн болох нь батлагдлаа. 

Тэд өнгөрсөн жилийн сүүлчээс уулзаж эхэлсэн бөгөөд хоёулаа жүжигчин мэргэжилтэйн дээр гольфийн спортод сонирхолтой нь дотносоход нь нэг талаараа нөлөөлсөн гэжээ. Жүжигчин Lee Da In-ий харьяалагддаг энтертайнментийн зүгээс “Таньдаг ах дүүгийн харилцаатай байж байгаад 5-6 сарын өмнөөс бие биедээ сэтгэл татагдан болзож эхэлсэн. Тэдний үерхлийг фэнүүд нь дэмжинэ гэж найдаж байна” хэмээжээ.

Харин Lee Seung Gi-ийн хувьд энэ тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч өнөөдрийг хүртэл харьяалагдаж ирсэн энтертэйнментаасаа гарч, өөрийн нэр дээр цоо шинэ энтертэйнмент байгуулах тухай томоохон мэдэгдэл хийсэн юм. 

Сонирхуулан хэлэхэд жүжигчин Lee Da In нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Kyeon Mi Ri-ийн төрсөн охин юм. Бид жүжигчин Kyeon Mi Ri-г “Дэ Жангум” киноны Чой ахайтны дүрээр нь сайн мэдэх билээ. 

Эх сурвалж: YNA

#Оддын тухай #Lee Seung Gi #Lee Da In