Блокоор ДҮҮРГЭ уралдааны ялагчид тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2021-05-19

Хүүхэд залуусын амтархан идэх дуртай KFC брэнд, тэднийхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжин урамшуулах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад YOUTUBER GREMIX-тэй хамтран "БЛОКООР ДҮҮРГЭ" Minecraft бүтээлийн уралдааныг зарласан.

Minecraft нь хүүхдийн чөлөөт сэтгэхүйг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг ашиг тустай тоглоом билээ. Тиймээс KFC брэнд хүүхэд залуустаа хөл хорионы үеэр цагийг #Бүтээл #Дүүрэн өнгөрүүлэхийг уриалж тэмцээн зохиосон юм.

Тэмцээний 13 хоногийн хугацаанд 10-16 насны 6000 гаруй хүүхэд залуус бүтээлээ ирүүлсэн байна. Тэмцээндээ амжилттай оролцож, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсэн нийт хүүхэд залуустаа баяр хүргэе. Мөн 6000 гаруй хүүхэд залуус дундаас авьяас чадвараараа шалгарсан 10 ялагчдаа халуун баяр хүргэж байна. 

Хамгийн бүтээлч, шилдгийн шилдэг 10 оролцогч 

I байр: М.Гийгүүлэн 
II байр: У.Түвшинбаяр
III байр: О.Төгөлдөр
Тусгай байр:
                         - Б.Жаргал
                         - З.Сод-Эрдэнэ
                         - Т.Энхтайван
                         - А.Муратбек
                         - Б.Эмүлэн
                         - Б.Чинболор
                         - Н.Наранжав









Ингээд "БЛОКООР ДҮҮРГЭ" уралдааны хамгийн бүтээлч, шилдэг 10 байгууламж хэрхэн боссоныг хүргэж байна. /Бичлэгийн нэрэн дээр дарахад бичлэг рүү шууд үсэрнэ./

 1-р байр - KFC парк  
 2-р байр - KFC хот  
 3-р байр - KFC нууц жор хамгаалагчдын түүх  

Хүүхэд залуус маань хүсэл сонирхолд нь нийцсэн, дижитал орчин дахь олон төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол зарлаж байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс KFC брэнд тун удахгүй дараагийн тэмцээнээрээ хүүхэд залуусыгаа баярлуулна гэдгээ амлаж байна. 

БЛОКООР #ДҮҮРГЭ #KFC

#Мэдээ #Уралдаан #Minecraft #KFC