“Үеийн ихэнх хүүхдүүд МЭРГЭЖЛЭЭ СОНГОЧИХСОН болохоор сэтгэлээр их унах юм”


Сондор | YOLO.MN
2016-09-30

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өөрийгөө чадах уу, үгүй юу гэж их эргэлзэх юм

Үеийнхээ хүүхдүүдийг харахаар бүгд л сонгочихсон мундаг явж байгаа болохоор сэтгэлээр их унах юм. Би яг яах ёстой юм бол зөвлөгөө өгөөч.

Сайн байна уу? Энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе! Би их мөрөөдөмтгий хүн л дээ. Одоо би 17-той. Яг мэргэжлээ сонгох том алхам дээрээ ирээд байгаа минь энэ. Яг ямар мэргэжилтэй болох вэ? гэхээр гэнэт олон мэргэжил зэрэг бодогдоод, заримдаа бүр юу ч болохоо сайн мэдэхгүй байна. Уг нь хүмүүс сайн хийж чаддаг, дуртай зүйлээ сонго гэх юм. Тэгж бодохоор сонирхдог зүйлс, их чадах зүйл ч бас их ч юм шиг эсвэл юу ч сонирхдоггүй, юу ч чаддаггүй юм шиг санагдаад их хэцүү юм. Уг нь би одоо архитектур болох зорилготойгоор хичээж байгаа ч их эргэлзээд байх юм. Чадах уу? үгүй юу? Чадахгүй зүйлийнхээ төлөө зүтгээд ч байгаа юм шиг... Үеийнхээ хүүхдүүдийг харахаар бүгд л сонгочихсон мундаг явж байгаа болохоор сэтгэлээр их унах юм. Би яг яах ёстой юм бол зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Тухайн мэргэжлийнхээ давуу болон сул талуудыг маш сайн судалж мэдэх хэрэгтэй

Таньж мэддэг, тухайн мэргэжлээр ажилладаг ах эгч магадгүй мэргэжил олгодог сургууль дээр нь хүртэл очоод маш олон төрлийн мэдээлэл цуглуулах боломж байгаа.

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нэн түрүүнд та эхлээд өөрөө өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм байна. Хамгийн чухал зүйл болох юу сонирхдог гэдгээ мэдэхгүй байх нь буруу. Өөрийн сонирхол хоббигоо хэрхэн мэдэх вэ? гэвэл та бүтэн өдрийн турш тухайн зүйлийг хийсэн ч уйдахгүй байгаа тэр зүйл таны хобби юм. Тэгэхээр
1.Сонирхлоо олж нээ.
2.Авьяас болон өөрийн юу чадах чадвараа мэд.

Тиймээс эхлээд өөрөө ямар ч мэргэжил сонгох байсан тухайн мэргэжлийнхээ давуу болон сул талуудыг маш сайн судалж мэдэх хэрэгтэй. Энэ нь таны ч мөн эргэлзээг арилгах болно. Таньж мэддэг, тухайн мэргэжлээр ажилладаг ах эгч магадгүй мэргэжил олгодог сургууль дээр нь хүртэл очоод маш олон төрлийн мэдээлэл цуглуулах боломж байгаа. Өмнөх дугаарууддаа энэхүү асуултын хариултыг олон янзаар өгсөн байгаа. Та тэр нийтлэлүүдээс нэмэлтээр олж уншаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Мэргэжил