Стресс бууруулах болон ТАЙВШРУУЛАХ үйлчилгээтэй цайны жорууд


Миау | YOLO.MN
2021-05-06

Зарим төрлийн ургамлын гаралтай цай тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та хаа нэгтээгээс сонсож байсан байх. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ стрессийг бууруулж, тайвшруулах үйлчилгээтэй таван цайны жорыг танилцуулж байна. 

Жич: Дараах ургамлуудын бие махбодод үзүүлэх нөлөөний хэмжээ хосгүй хэдий ч дүрдэг цай, амин тосны хувилбар нь ч мөн тодорхой хэмжээний үр дүнг үзүүлдэг. Гэхдээ эдгээрийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх гэж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатайг анхаараарай. 

1. ГААНЫ НАВЧТАЙ ЦАЙ

Гааны навч аливаа хоол, зууш, амттанд гайхалтай сэргэг үнэрийг оруулахаас гадна уур бухимдал, сэтгэл түгшилт болон ядрах мэдрэмжийг бууруулах чадалтайг цөөнгүй судалгааны үр дүн баталдаг. Мөн энэ ургамлын амин тосон хувилбарыг өдөр тутамдаа ашигласан /үнэртэх, ваннтай усандаа дусаах гэх мэтээр/ ч сэтгэл түгших мэдрэмжийг буурдаг тогтоогджээ. 

Найруулах зааврыг ЭНД дарж уншаарай. 

2. БАЛЖИНГАРАМ ЦЭЦГИЙН ЦАЙ

Балжингарам цэцэг... Нэрнээсээ л тайван, дулаахан мэдрэмж өгөхгүй байна гэж үү? Энэ цай бол стрессийг бууруулах нөлөөтэй хамгийн алдартай цайнуудын нэг билээ. 

2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар энэхүү цайг удаан хугацааны турш хэрэглэж ирсэн хүмүүсийн сэтгэл түгших эмгэгийн архаг шинж тэмдгүүд илт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэдэг. Тиймээс үнэхээр л сонсогдож байгаа шигээ үйлчилгээтэй цай аж. 

Найруулах зааврыг ЭНД дарж уншаарай. 

3. ЛАВАНДА ЦЭЦГИЙН ЦАЙ

Мөн л энэ салбартаа алдартай орц шүү. Мэргэжилтнүүд лаванда цэцгийн цайг сэтгэл түгших мэдрэмжийг бууруулах тал дээр эмийн бодис шиг л үр дүн өгдөг гэдгийг онцолдог. 

Найруулах зааврыг ЭНД дарж уншаарай. 

4. НИМБЭГНИЙ ГАВАРТАЙ ЦАЙ

Нимбэгний исгэлэн үнэрийг шингээсэн гааны төрлийн энэхүү ургамал нь нойргүйдэл, сэтгэл түгшилт болон сэтгэл гутралтай өвчтнүүдийн эмчилгээний нэгэн хэсэг болдог. Нарийн тайлбарлавал стрессийг бууруулдаг мэдрэл дамжуулах эдийн үйл ажиллагааг өдөөж өгдөг байна. 

Найруулах зааврыг ЭНД дарж уншаарай. 

5. НОГООН ЦАЙ

Энэ нийтлэлд ногоон цай багтахгүй бол алдас болох биз. Ногоон цай сэтгэл түгшилтийг бууруулдаг л-теанин хэмээх амин хүчлээр баялаг байдаг тул тайвшрахыг хүссэн хүмүүс тогтмол хэрэглэдэг байна. 

Оюутан сурагчдадаа гэж хэлэхэд ногоон цайг өдөр тутамдаа уудаг байсан сурагчдын стрессийн түвшин уг цайг огт уудаггүй байсан сурагчидтай харьцуулахад хамаагүй бага байсан гэдэг. 

Эх сурвалж: Healthline

#Эрүүл мэнд #Зөвлөгөө #Цай