Японы уран бүтээлч Пико Таро болон DJ Косака Даймаоу нарын гаргасан нэгэн “марзан” дуу олны анхаарлыг ихэд татаад байна. “PPAP” дуун дээр гарах сэдэв ердөө л үзэг, алим, хан боргоцой юм. Тэрээр өөрийн дүр төрх, хувцаслалтаа Японы алдартай аниме “One Piece”-ийн Борсалиногийн дүртэй адилхан болгожээ.
Хөнгөн хэрнээ марзан, “элийрсэн” хэв маяг бүхий зүйл олны анхаарлыг татдаг хойно түүний нэг минут ч хүрэхгүй энэ дуу, клип хүмүүсийн сонсох дуртай дуу болж, дэлхийн анхаарлыг татсан дараагийн Ганнам Стайл дуу байх гэж таамаглаж байгаа аж.
Сонирхуулахад түүний дууг Жастин Бибер өөрийн твиттер хуудаснаа өнөөдөр байршуулж “Интернэтэд байгаа миний хамгийн дуртай клип” хэмээн онцолжээ.
Интернэтэд байршуулаад удаагүй байгаа энэхүү клипийг үзсэн тоо 6 сая хүрчээ. Түүнийг дуурайсан орон орны хүмүүс ч бичлэгээ ютүбд байршуулаад эхэлжээ.
Дууны үг:
I have a pen I have an Apple, Apple-pen.
(Apple-pen!)
I have a pen I have Pineapple, Pineapple-pen.
(Pineapple-pen !)
Apple-pen, Pineapple-pen
(Pen-Pineapple-Apple-PenPineapple-pen !)
Pen-Pineapple-Apple-pen
(Pen-Pineapple-Apple-PenPineapple-pen !)
Эх сурвалж: www.billboard.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх